"Монгол Улсад цаг уурын ажиглалтын мэдээллийн нэгдсэн систем суурилуулах нь" 2022-2026

10

498103547_999219555653212_8460842012196771676_n

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн Газрын Буцалтгүй Тусламжаар Монгол Улсад цаг уурын ажиглалтын мэдээллийн нэгдсэн систем суурилуулах төслийн хүрээнд БНСУ-ын Цаг уурын газраас 2017-2019 онд манай улсын 4 аймагт нийт 32 ширхэг цаг уурын автомат станц суурилуулж байсан бол

  • 2022-2025 он хүртэл нэмж 20 ширхэг төхөөрөмж Батсүмбэр, Дэрэн, Өлзийт, Аргалант сумуудад суурилуулсан.
  • Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод агаар мандлын дээд давхаргын ажиглалтын станц буюу аэрологийн станц амжилттай суурилуулсан.
  • Тус төслийн хүрээнд 2 ширхэг газ генератор, WAS, WEB сервер, 2000 ширхэг М20 радиозонд, 900 ширхэг шаарны тусламж үзүүлсэн.
  • Нэмээд 2026 онд ус төрөгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс мониторинг төхөөрөмж мөн өмнө суурилуулсан автомат станцын мэдрүүрийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэхээр ажиллаж байна.

 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Солонго
Өрөөний дугаар: 604
email: solongoa@namem.gov.mn 
Хуваалцах :