2023.01.27

Ус цаг уурчдын улсын зөвлөгөөнийг зохион байгуулж 800 орчим цаг уурчид хуран чууллаа.

2022.12.18

Цаг уур, орчны шинжилгээний газрын ажлын байрны өргөтгөлийг барьж ашиглалтад орууллаа.

2020.01.15

Цаг уурын ажиглалтын мэдээг BUFR кодоор солилцох программ хангамжийг ашиглалтад оруулав.

2018.11.18

Ус, цаг уурын салбарын мэдээллийн сүлжээг бүрэн шинэчилж, аймгуудын шилэн кабелийн болон интернэтийн урсгалыг тусгаарлаж, мэдээлэл солилцооны хурдыг 4 дахин нэмэгдүүллээ.

2013.08.29

"Ус цаг уурчдын 197 айлын орон сууц"-ны 12 давхар барилгын шавийг тавьж, 2015 онд ашиглалтад оруулав.

2011.02.01

Нийт 15 аймгийн УЦУОША-дын шилэн кабелийн сүлжээнд оруулах ажлыг эхлүүлж 2013 онд дуусгав.

2011.01.21

Монгол улсад анх удаа үйл ажиллагаандаа супер компьютерын технологийг нэвтрүүлж, АНУ-ын CRAY компанийн XE6m маркийн супер компьютерыг суурилуулав.

2006.11.18

БНСУ-ын Цаг уурын газартай хамтын ажиллагааны түүхийн шинэ хуудсыг нээв.

2006.08.08

ДЦУБ-ын ерөнхийлөгч бөгөөд ОХУ-ын Ус цаг уур, орчны мониторингийн газрын дарга, ноён А.И.Бедрицкий тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчилж, хоёр албадын хооронд хамтран ажиллах протоколд гарын үсэг зуржээ.

2002.09.09

"Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарыг 2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх хөтөлбөр"-ийг Монгол улсын Засгийн газар батлав.

2000.10.01

Арвайхээр, Алтай, Улаангом, Даланзадгад, Чойбалсан аэрологийн өртөөнд Финляндын Вайсала пүүсэнд үйлдвэрлэсэн Dijicoro III бүрэн автомат ажиллагаатай аэрологийн радиолокатор ажилд оров.

1999.01.10

Цаг уурын ажиглалтын мэдээлэл боловсруулах ажиллагааг автоматжуулсан технологи улсын хэмжээгээр нэвтэрсэн.

1998.05.18

Хиймэл дагуулын мэдээлэл боловсруулалтын системийг цаг агаарыг урьдчилан мэдээлэх үйлчилгээнд нэвтрүүлэв.

1997.11.13

Монгол улсын их хурал "Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль"-ийг баталжээ.

1994.01.15

Улаанбаатар-Бээжингийн хооронд цаг уурын мэдээ солилцох хиймэл дагуулын холбооны сувгийг ашиглаж эхлэв.

1988.07.01

Зориудаар бороо оруулах, мөндөр задлах анхны туршилт-шинжилгээний ажлыг хийжээ.

1986.07.11

БНМАУ-ын Ус цаг уурын албаныг удирдах газрын дарга Б.Мягмаржав ДЦУБ-ын Азийн бүсийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдов.

1982.08.25

Дэлхийн цаг уурын байгууллагын бүсийн төвтэй өндөр хурдаар мэдээ солилцох сувгийг ашиглалтад оруулав.

1981.10.27

БНМАУ-ын Ус цаг уурын албаныг удирдах ерөнхий газар, БНХАУ-ын Цаг уурын төв газрын хооронд цаг уурын мэдээ солилцох, Улаанбаатар-Бээжингийн цаг уурын телеграфын сувгийн ажлын тухай протоколд гарын үсэг зуржээ.

1978.09.15

Тооцоолон бодох төвийн барилгыг ашиглалтад оруулснаар тухайн үедээ өндөр хүчин чадал бүхий ЕС-1022 маркийн тооцоолох электрон машиныг Монголд анх удаа ашиглаж эхэлсэн.

1977.08.13

Байгаль орчны шинжилгээний лабораторийг байгуулжээ.

1976.05.09

Агаар, ус, хөрсний бохирдлыг судлах харуулуудыг байгуулж эхэлжээ.

1963.04.18

БНМАУ Дэлхийн цаг уурын байгууллагын гишүүн болжээ.

1962.09.01

МУИС-ийн ФМФ-д цаг уурын инженер нарыг бэлтгэх анги нээжээ.

1959.07.08

Монгол улсын нутаг дахь ЗХУ-ын Ус цаг уурын товчоо түүний харъяа станц, харуулуудыг хүлээн авчээ.

1956.06.15

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 313 дугаар тогтоолоор ус цаг уурын харилцаа холбооны суурь болсон төв радио станцыг байгуулжээ.

1947.01.05

Цаг агаарын прогнозын анхны байгууллага-цаг агаарыг урьдчилан мэдээлэх товчоог Улаанбаатар хотод байгуулжээ.

1942.09.17

Сүхбаатар хотын дэргэд Орхон гол дээр ус судлалын анхны харуулыг байгуулжээ.

1941.06.02

Улаанбаатар хотод аэрологийн анхны станцыг байгуулжээ.

1936.06.12

Цаг уур ба газрын зургийн түр сургууль анхны төгсөлтөө хийжээ.

1935.07.19

Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын /ЗЗНЖБНХУ/ Засгийн газрын хооронд БНМАУ-ын нэрийн өмнөөс Ерөнхий сайдын орлогч, Маршал Х.Чойбалсан, ЗЗНЖБНХУ-ын нэрийн өмнөөс Бүрэн эрх барих төлөөлөгч В.К.Таиров нар гарын үсэг зурж “Ус цаг уурын талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээр байгуулжээ.

1924.09.10

Нийслэл хүрээ, Сонгинын буланд цаг уурын анхны хоёр станц байгуулан ажиллуулжээ.

1924.03.23

Судар бичгийн хүрээлэнгийн бүрэлдэхүүнд “Огторгуйн одон гараг ба цаг уурыг шинжлэх салаа”-г байгуулсан нь Монголын Ус цаг уурын албаны эхлэл болсон түүхтэй.

1895.06.25

Ховдод цаг уурын түр станц ажиллаж байжээ гэх нь бас бий.

1879.10.11

Улиастайд цаг уурын түр станц ажиллаж байсан баримт бий

1869.02.18

Өргөөд цаг уурын станц ажиллаж байжээ/Дундаа 2-3 жилийн завсарлагаатай/