УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ МЭДЭЭГЭЭР ХЭРЭГЛЭГДЭД ҮЙЛЧЛЭХ ЖУРАМ, ХУГАЦАА, БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

68

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний мэдээгээр хэрэглэгчдэд дараах байдлаар үйлчилгээ үзүүлнэ.

  1. Иргэн болон аж ахуйн байгууллага өөрийн биеэр Цаг уур, орчны шинжилгээний газрын 302 тоот өрөөнд ирж Мэдээллийн сан хариуцсан ахлах мэргэжилтэн П.Тамир, Мэдээллийн үйлчилгээ хариуцсан ерөнхий инженер Т.Туяа нартай уулзаж, зөвлөмж авч, хүсэлтээ бичгээр гаргах боломжтой бөгөөд дараах мэдээгээр үйлчилгээ үзүүлж байна.
  • 137 цаг уурын өртөөний ажиглалтын 8 хугацааны цаг уурын үзүүлэлтүүд;
  • 180 цаг уурын харуулын ажиглалтын 3 хугацааны цаг уурын үзүүлэлтүүд;
  • Гадаргын усны 137 харуулын ажиглалтын мэдээ;
  • Агаар, хөрс, усны чанарын мэдээ;
  • Нарны цацрагын мэдээ;
  • Агаарын мандалын дээд давхаргын цаг уурын мэдээ;
  • Хөдөө аж ахуйн цаг уурын мэдээ;
  • Шороон шуурганы мэдээ;
  • Цаг уурын автомат станцын мэдээ гэх мэт.

Мэдээний захиалгын төрөл, хугацаанаас хамаараад "Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн журам"-н 4.2 хэсэгт заасны дагуу ажлын 1-5 хоногийн дотор мэдээг гаргаж үйлчилнэ.

  1. Төрийн үйлчилгээний нэгдсэн портал E-Mongolia-аар https://e-mongolia.mn/service/org/a9119deb-530e-4abb-8a1b-40febe8fc44f цахимаар цаг агаарын мэдээний захиалга ирүүлэх боломжтой.

Захиалгаа та ирүүлэхдээ тайлбар хэсэгт мэдээ авах газрын байршил, хугацаа, мэдээний төрлөө тодорхой бичих, холбоо барих утас, цахим хаягаа заавал бичнэ.

Мэдээний захиалгын төрөл, хугацаанаас хамаараад ажлын 1-5 хоногийн дотор мэдээг гаргаж үйлчилнэ.

  1. Цаг уурын мэдээний үйлчилгээний цахим систем https://archive.weather.gov.mn/ ороод доорх гарын авлага, зааврын дагуу бүртгүүлж дараах 137 цаг уурын ажиглалтын өртөөний 1936 оноос хойшхи агаарын темтератур, хөрсний темтератур, даралт, харьцангуй чийг, хур тунадасны мэдээг хоног, сар жилээр цахимаар шууд авах боломжтой. Гарын авлага, зааварчилгааг энд дарж авна уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Архивийн мэдээллийн сангийн хэлтсийн инженер Т.Туяа

Утас: 51-266149

Өрөө: 302 тоот

Имэйл: tuya@namem.gov.mn

Хуваалцах :