Үйлчилгээний үнэ тариф
Байгаль орчин, ус цаг уурын мэдээллийн архивын үйлчилгээний үнэ тариф
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ:
Мэдээлэл хүссэн тухайн байгууллагын албан бичиг, хувь хүний өргөдлийг үндэслэн 1-2 хоногийн дотор мэдээллийг бүх төрлийн хэлбэртэйгээр гаргаж үйлчилнэ.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ:
Цаг уур орчны шинжилгээний бүх төрлийн мэдээллийг ажиглалтын цэг бүрээр /өртөө, харуул/ хүссэн хугацаагаар дундаж, хамгийн их, хамгийн бага, нийлбэрийг гарган авах боломжтой.
- Төлбөртэйгээр үйлчлэх: Хувь, хүн байгууллагад /Архивийн ерөнхий газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/68 дугаар тушаалын https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760268695071&showType=1</a >
- Төлбөргүй үйлчлэх: Төр засгийн удирдах дээд байгууллага, Цагдаа, Шүүх, Прокурор
Энэхүү үйлчилгээг www.archive.weather.gov.mn цахим хуудснаас авах боломжтой.
БАЙГАЛЬ ОРЧИН, УС ЦАГ УУРЫН МЭДЭЭЛЛИЙН БАРИМТЫН АРХИВААС
ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ
1. Уншлагын танхимаар ашиглуулах үйлчилгээ
| д/д | Үйлчилгээний төрөл | Хэмжих нэгж | Үйлчилгээний хөлс /төг/ |
| 1 | Цаасан сууртай эх баримтаар үйлчлэх |
1 ХН /1 салбарын 1 жилийн 1 төрлийн баримт/ |
5,000 |
| 2 | Цахим суурьтай баримтаар үйлчлэх |
1 цаг /цахим баримтын санд хандах эрх/ |
10,000 |
2. Архивын баримтаас хуулбар олгох үйлчилгээ
| д/д | Үйлчилгээний төрөл | Хэмжих нэгж | Үйлчилгээний хөлс /төг/ |
| 1 | Цаасан суурьтай эх баримтаас хувилах | А-4 (нэг тал) | 500 |
| А-3 (нэг тал) | 1,000 | ||
| 2 | Цахим суурьтай баримтаас хувилах |
1 зурган файл |
500 |
3. Тоон мэдээллийн сангаас үйлчлэх
| д/д | Үйлчилгээний төрөл | Хэмжих нэгж | Үйлчилгээний хөлс /төг/ |
| 1 | Эх мэдээ /ажиглалтын хугацаагаар/ |
Нэг салбар Нэг элемент |
100 |
| 2 | Хоногийн дүн, дундаж |
Нэг салбар Нэг элемент |
200 |
| 3 | Арав хоног, сарын дүн, дундаж |
Нэг салбар Нэг элемент |
500 |
| 4 | Жилийн дүн, дундаж |
Нэг салбар Нэг элемент |
2,000 |
| 5 | Цаг агаарын тодорхойлолт, лавлагаа | Нэг тодорхойлолт | 20,000 |
- Мэдээний үйлчилгээний төлбөрийн бодолтын жишээ
2 өртөөний 1 -3-н жилийн 2 элементийн хоног, сар, жилийн үйлчилгээний үнийн дүнг жишээ байдлаар үзүүллээ. Үүнд:
Хоногийн мэдээний бодолт
Өртөөний нэр: Улаанбаатар, Цэцэрлэг
Үйлчилсэн он: 2 жил /2011-2012/
Авах элемент: 2 /Агаарын дундаж температур, Хур тунадас/
Үйлчилгээний үнэ: 2 (өртөө) X 365 хоног X 2 (2 жил) X 2 (2 элемент) X 100 (үнэ,төгрөг) = 292,000 төгрөг
Сарын мэдээний бодолт
Өртөөний нэр: Улаанбаатар, Цэцэрлэг
Үйлчилсэн он: 2 жил /2009-2010/
Авах элемент: 2 /Агаарын дундаж температур, Хур тунадас/
Үйлчилгээний үнэ: 2 (өртөө) X 12 (12 сар) X 2 (2 жил) X 2 (2 элемент) X 500 (үнэ,төгрөг) = 48,000 төгрөг
Жилийн мэдээний бодолт
Өртөөний нэр: Улаанбаатар, Цэцэрлэг
Үйлчилсэн он: 3 жил /2010-2012/
Авах элемент: 2 /Агаарын дундаж температур, Хур тунадас/
Үйлчилгээний үнэ: 2 (өртөө) X 3 (3жил) X 2 (2 элемент) X 2000 (үнэ,төгрөг) = 24,000 төгрөг
Хүлээн авах данс: Төрийн сан 100900013005 УЦОШГазар
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Мэдээллийн үйлчилгээ хариуцсан ерөнхий инженер Т.Туяа
Холбогдох утас: 51-266149
Өрөөний дугаар: 302 тоот
email: tuya@namem.gov.mn