КАРБОН КРЕДИТ

53

1. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль

Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль нь 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдан, улсын хэмжээнд мөрдөгдөж байна.

Линк: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17438056827492

2. Үндэсний зохицуулагч байгууллагын чиг үүрэг

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Үндэсний зохицуулагч 

Үндэсний зохицуулагч байгууллага нь ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

1.Хүлэмжийн хийн үндэсний тооллого, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтыг удирдан зохион байгуулах;

2.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөний хэрэгжилт, гүйцэтгэлийн жилийн тайлан болон энэ хуулийн 27.3-т заасан тайланг боловсруулж, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулахаар хүргүүлэх;

3.Карбон зах зээлийн хүрээнд үүсэх карбон кредитийн болон олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнгийн бүртгэлийн системийг удирдлага, зохион байгуулалтаар хангах;

4.Карбон зах зээлийн төсөл, хөтөлбөрийн санал, баримт бичгийг хянах, шаардлага хангасан төслийг бүртгэх, холбогдох саналыг байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

5.Сааруулалтын үр дүнгийн бүртгэл, шилжүүлгийг хянах, давхар тооллогоос сэргийлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах;

6.Хүлэмжийн хийн ялгарлын тэнцэлд харгалзах тохируулгыг хийх;

7.Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний платформын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах;

8.Ногоон болон уур амьсгалын санхүүжилтийн эх үүсвэр, зориулалт, хэрэгжилт, үр дүнгийн мэдээллийг бүртгэх, хянах, тайлагнах;

9.Сааруулалтын үр дүнгийн урт хугацааны хадгалалт алдагдах, хэтрүүлэн тооцож шилжүүлэх, байгалийн болон бусад хүчин зүйлээс шалтгаалан буцаан алдагдах эрсдэлийг бууруулах зорилгоор төсөл, хөтөлбөрөөс үүссэн, баталгаажсан сааруулалтын үр дүнгийн тодорхой хувийг эрсдэлийн санд төвлөрүүлэн, энэ хуулийн 7.1.8-д заасан журмын дагуу буцаан олгох, удирдлага, хяналтыг хэрэгжүүлэх;

10.Хууль тогтоомжид заасан бусад

(Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулиас)

 

3. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс уур амьсгалын чиглэлээр хийгдсэн бүтээгдэхүүнүүд

 

4. Хүлэмжийн хийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд хийгдэж буй ажлууд

  1. Монгол Улсын нүүрстөрөгчийн зах зээлийн өнөөгийн байдал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр | Carbon Project Overview, UNDP
  1. Уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, УЦУОСМХ | CBIT-2, FAO & IRIMHE
  1. Ногоон, хүртээмжтэй хотууд, БОУАӨЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр | Green and Inclusive Cities in Mongolia, MECC & UNDP
  1. Гүйцэтгэлд суурилсан уур амьсгалын санхүүжилтийн дэд бүтцийн хэрэгцээ ба дутагдал, түүний сайжруулалтын саналууд, Хүлэмжийн хийн менежментийн хүрээлэн | Needs and Gaps Assessment & Suggested Improvements, GHGMI
  1. Ойн санхүүжилтийн хөтөлбөр, ДДНХИ | Forest Investment Program, GGGI
  1. Аймаг, сумдын ногоон хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Азийн хөгжлийн банк | The Aimags and Soums Green Regional Development Investment Program, ADB

Уур амьсгалын үйлчилгээ

Уур амьсгалын үйлчилгээний систем нь уур амьсгалын мэдээ боловсруулах, анализ мониторинг хийх, уур амьсгалын прогноз гаргах, уур амьсгалын өөрчлөлтийн төсөөлөл, сценарийн тооцоог хийж, эрсдэлийг бууруулах, түүнд дасан зохицох чадавхыг дээшлүүлэх мэдээ, мэдээллээр үйлчлэхэд оршино.

Линк холбох: http://climate-service.mn/

Хуваалцах :