Дэлхийн ажиглалтын бүлэг (Group on Earth Observations, GEO)

15

Дэлхийн ажиглалтын бүлэг (Group on Earth Observations, GEO)

Дэлхийн ажиглалтын бүлэг (GEO) нь дэлхий даяар экологи, цаг уур, ус, хөрс, газарзүй, уур амьсгал, байгаль орчны бусад үзэгдлийг ажиглах, мэдээллийг цуглуулах, боловсруулах, солилцох чиглэлээр гишүүн орнууд, олон улсын байгууллагуудыг нэгтгэсэн олон улсын хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлдэг байгууллага юм. GEO нь 2005 онд НҮБ-ын хүрээнд байгуулагдсан бөгөөд гол зорилго нь дэлхий ертөнцийн ажиглалтын өгөгдлийг нэгдсэн, хүртээмжтэй, стандартад нийцсэн байдлаар ашиглах боломжийг бий болгох явдал юм.

GEO-ийн үйл ажиллгааны хүрээнд:

  • Дэлхийн ажиглалтын нэгдсэн системийг хөгжүүлэх

  • Байгаль орчин, уур амьсгал, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулахад өгөгдөл, мэдээллийг ашиглах

  • Технологи, арга зүй, туршлага солилцох

  • Гишүүн орнуудын хүний нөөц, чадавхийг бэхжүүлэх
    гэсэн чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулдаг.

Монгол Улс нь GEO-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, үндэсний түвшний байгаль орчин, цаг уур, ус, уур амьсгалын мэдээллийн системийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ/NAMEM) нь үндэсний түвшний өгөгдөл цуглуулах, боловсруулах, GEO-д мэдээлэл дамжуулах үүрэгтэйгээр оролцдог.

Хамтын ажиллагааны хүрээнд ЦУОШГ нь:

  • GEO-ийн бүс нутгийн болон олон улсын хурал, зөвлөгөөн, семинаруудад төлөөлөгч илгээж оролцох

  • Үндэсний ажиглалтын станцуудын өгөгдөл, тайлан, судалгааг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулах

  • GEO-ийн төсөл, хөтөлбөрт үндэсний хэмжээнд оролцож, туршлага солилцох

  • Мэргэжилтнүүдийн сургалт, семинар зохион байгуулах болон бусад чадавх бэхжүүлэх үйл ажиллагаанд хамтран ажилладаг.

Тухайлбал, сүүлийн жилүүдэд Монгол Улсын төлөөлөгчид GEO-ийн дэлхийн болон бүс нутгийн хурлууд, уур амьсгалын мэдээллийн платформын семинар, байгаль орчны өгөгдлийн харилцан солилцооны зөвлөгөөнүүдэд тогтмол оролцож, Монгол Улсын цаг уур, ус, экосистемийн өгөгдөл, байгаль орчны мониторингийн мэдээг олон улсын түвшинд танилцуулан, туршлага солилцож байна.

Цаашид Монгол Улс GEO-тэй хамтран ажилласнаар үндэсний мэдээллийн сан, өгөгдлийн хүртээмж, байгаль орчны эрсдлийн удирдлага, бодлого боловсруулах үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулах боломжийг улам нэмэгдүүлнэ.

 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Олон талт хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн С. Жавзмаа

Өрөөний дугаар: 604

email: javzmaa@namem.gov.mn 

Хуваалцах :