Олон улсын сургалтын талаархи мэдээлэл
САНСРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ (CSSTEAP)-ӨӨС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ 2026-2027 ОНЫ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ЗАР
САНСРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ (CSSTEAP)-ӨӨС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ 2026-2027 ОНЫ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ЗАР
СУРГАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА:
- SATCOM-15: Хиймэл дагуулын холбооны чиглэлээр Төгсөлтийн дараах диплом (15 дахь удаа)
- GNSS-06: Дэлхийн байрлал тогтоох хиймэл дагуулын системийн чиглэлээр Төгсөлтийн дараах диплом (6 дахь удаа)
SATCOM болон GNSS нь орчин үеийн холбоо, навигацийн үндсэн тулгуур технологи юм. Эдгээр нь нийгмийн хэрэгцээг хангахаас гадна үндэсний аюулгүй байдал, гамшгийн удирдлага, тээвэр, санхүү, хөдөө аж ахуй болон бусад олон салбарт өргөн хэрэглэгддэг.
CSSTEAP нь Нэгдсэн Үндэстний Байгууллагатай (НҮБ) хамтын ажиллагаатай бөгөөд НҮБ-аас мэргэжилтний зөвлөгөө, сургалтын хөтөлбөр, техникийн дэмжлэг, шаардлагатай баримт бичиг болон бусад туслалцааг авдаг.
Тус төв нь дэвшилтэт технологи болон түүний хэрэглээний хоорондын зөрүүг арилгах, инноваци болон тогтвортой хөгжлийг дэмжих мэргэжилтэн бэлтгэх зорилготой.
ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Хугацаа: 9 сар (2026 оны 9 дүгээр сараас эхэлнэ)
Байршил: SAC, ISRO, Ahmedabad, India
Оролцоо: Нэр дэвшүүлсэн байдлаас хамааруулж сонгон шалгаруулна
Гэрчилгээ: Төгсөлтийн дараах диплом (PG Diploma)
Ази болон Номхон далайн бүсийн орнуудын нэр дэвшигчдээс материал хүлээн авна. Нэр дэвшигч нь өөрийн улсын албан ёсны байгууллага (жишээ нь байгууллагын дарга)-аар баталгаажсан байна.
СУРГАЛТЫН ЗОРИЛГО
- SATCOM/GNSS-ийн зарчим, хэрэглээг танилцуулах
- Систем, payload, хүлээн авагч дээр дадлага олгох
- Төсөл боловсруулах, удирдах чадвар эзэмшүүлэх
- Сансрын технологийн бодлого, төлөвлөлтийн чадавх бэхжүүлэх
ЧУХАЛ ОГНООНУУД
Зарлал: 2026.02.09
Бүртгэл: 2026.02.09 – 2026.04.30
Сонгон шалгаруулалтын мэдэгдэл: 2026.06.30
Сургалтын хугацаа (урьдчилсан): 2026.09.01 – 2027.05.31
ЭЛСЭЛТИЙН ШААРДЛАГА
Боловсрол: Электроник, Харилцаа холбоо, Цахилгаан, Компьютерийн бакалавр
эсвэл Физик, Электроникийн магистр байна
Ажлын туршлага: 3 жилээс дээш мэргэжлийн туршлагатай бол давуу тал
Нэр дэвших: Байгууллагаас нэр дэвшсэн байх
Зорилтот оролцогчид: Инженерүүд, Төлөвлөгчид, Төрийн албан хаагчид, Судлаачид, Залуу эрдэмтэд
СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ
Хэл: Англи
Багшлах бүрэлдэхүүн: ISRO-гийн эрдэмтэн, мэргэжилтнүүд
Дэд бүтэц: Орчин үеийн анги, лаборатори
Танилцах аялал: ISRO төвүүд болон холбогдох байгууллагуудаар зочлох
CSSTEAP-ийн тухай
CSSTEAP нь 1995 онд Энэтхэг улсад байгуулагдсан бөгөөд сансрын шинжлэх ухаан, технологийн чадавх бэхжүүлэх чиглэлээр тэргүүлэх төв болж хөгжсөн.
RS & GIS, SATCOM, SATMET, GNSS зэрэг чиглэлээр PG болон богино хугацааны сургалт, вебинар, MOOC, семинар зохион байгуулдаг.
Холбоо барих:
Утас: +91 79 2691 2420 / 2691 6015
И-мэйл:
cssteapsatcom@sac.isro.gov.in
cssteapgnss@sac.isro.gov.in
Дэлгэрэнгүй мэдээллийг www.cssteapun.org хуудсаас авна уу.