“Зүүн Азийн Агаар мандлын орчин ба Агаарын чанарын менежментийн манлайллыг бэхжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”

313

Зүүн Азийн Хүчиллэг Тунадасны Хяналтын Сүлжээ (EANET)-ний 2026 оны Ажлын хөтөлбөр, төсөв нь EANET-ийн Засгийн газар хоорондын 27 дугаар хуралдаан (IG27)-аар батлагдсаны дагуу EANET-ийн Сүлжээний төв (Network Center, NC) нь БНХАУ-ын Фудан их сургуультай хамтран “Зүүн Азийн Агаар мандлын орчин ба Агаарын чанарын менежментийн манлайллыг бэхжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” (Fellowship for Building Leadership in Atmospheric Environment and Air Quality Management in East Asia) төслийг хэрэгжүүлж байна.

Иймд NC болон Фудан их сургууль нь EANET-д оролцогч улс орнуудаас уг Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах өргөдлийг хүлээн авч байна.

Тэтгэлэгт оролцогчид (Fellows) нь өөрсдийн судалгааны сэдвийн хүрээнд БНХАУ-ын Шанхай хот дахь Фудан их сургууль болон Япон Улсын Ниигата хот дахь EANET-ийн NC-д тус тус байрлан ажиллана. Танхимын болон газар дээрх хөтөлбөр нийт ойролцоогоор нэг сар хагасын хугацаанд зохион байгуулагдах бөгөөд үүнээс хоёр долоо хоногийг БНХАУ-д, дөрвөн долоо хоногийг Япон Улсад 2026 оны 7–8 дугаар сард багтаан хэрэгжүүлнэ.

EANET-ийн Дунд хугацааны төлөвлөгөө (2026–2030)-ний чиглэлтэй уялдуулан дараах сэдвүүдийг санал болгож байна:

  • Дэвшилтэт мониторингийн өгөгдлийн шинжилгээ

  • PM болон озоны эх үүсвэрийн тодорхойлолт (VOC-уудыг багтаан)

  • Азотын хуримтлал (nitrogen deposition) болон азотын менежмент

  • Агаарын бохирдол ба уур амьсгалын хам үр ашиг (co-benefit)

  • Бусад холбогдох сэдвүүд

Үндэсний хариуцагч нар (National Focal Points, NFPs) нь Шинжлэх ухааны зөвлөх хорооны (SAC) гишүүд, Үндэсний төвүүдийн дарга нар, Чанарын баталгаажуулалт/чанарын хяналтын (QA/QC) менежерүүдтэй хамтран өөрсдийн улс дахь холбогдох байгууллага, судалгааны хүрээлэнгүүдэд мэдээлэл хүргэж, EANET-ийн үйл ажиллагаанд одоогоор оролцож байгаа болон цаашид оролцохоор төлөвлөж буй залуу болон дунд шатны төрийн албан хаагчид, судлаачдыг идэвхтэй оролцохыг уриалахыг хүсье.

Мэдэгдлийн албан бичиг (Announcement Letter) болон Хавсралт (Өргөдлийн маягт)-ыг дараах холбоосоор татаж авна уу:

https://download.transfer.hennge.com/mWW8g4sbUhD9AV

Бүрэн бөглөсөн өргөдлийн маягтыг Үндэсний хариуцагч нараар дамжуулан 2026 оны 3 дугаар сарын 6-ны дотор NC-д ирүүлнэ.

Хэрэв энэ асуудлаар тодруулах зүйл гарвал Төлөвлөлт, сургалтын хэлтсийн Др. Meihua ZHU (mhzhu@acap.asia) болон хатагтай Miho TAMURA (tamura@acap.asia) нартай холбогдоно уу.

Хуваалцах :