ЭНЭТХЭГ УЛСАД ЗОХИОГДОХ ЗАЙНААС ТАНДАН СУДЛАЛ БА ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН УРТ ХУГАЦААНЫ (9 САР) СУРГАЛТЫН ЗАР

99

CSSTEAP “ЗАЙНААС ТАНДАН СУДЛАЛ БА ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ”-ИЙН 9 САРЫН СУРГАЛТЫН ЗАР

ХЭРХЭН ӨРГӨДӨЛ ГАРГАХ ВЭ?

Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын иргэдээс Зайнаас тандан судлал (RS) ба Газарзүйн мэдээллийн систем (GIS)-ийн 30 дахь удаагийн Төгсөлтийн дараах (P.G.) сургалтад (www.cssteapun.org) хамрагдах өргөдлийг хүлээн авч байна.

Бүх нэр дэвшигчид нь өөрийн улсын хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага (жишээлбэл: яам, агентлаг, их сургууль, тэнхим гэх мэт)-аас албан ёсоор нэр дэвшүүлсэн эсвэл ивээн тэтгэсэн (баталгаажуулсан) байх шаардлагатай.

Нэр дэвшүүлж буй эсвэл ивээн тэтгэж буй байгууллага нь тухайн суралцагч эх орондоо буцаж ирсний дараа шинээр эзэмшсэн мэдлэг, ур чадварыг хөгжлийн чиглэлтэй үйл ажиллагаанд ашиглан ажиллах боломжийг олгохыг баталгаажуулна.

Өргөдлийг CSSTEAP-ийн вэбсайт (www.cssteapun.org)-д байршуулсан ОНЛАЙН ӨРГӨДЛИЙН МАЯГТ-ыг бөглөнө. Цаасан (offline) өргөдлийг хүлээн авахгүй.

Онлайн өргөдөл бөглөх алхамчилсан заавар нь CSSTEAP-ийн вэбсайт дээр байрласан байгаа.

Анхаарах зүйл:

Нэр дэвшигч нь Ивээн тэтгэгч / Нэр дэвшүүлэгч байгууллагын албан ёсны тодорхойлолт (тамга, тэмдэгтэй)-ыг заавал хавсаргана.

Энэхүү тодорхойлолт нь: тухайн улсын CSSTEAP-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр дамжуулан, эсвэл өөрийн улсын Энэтхэг дэх Элчин сайдын яам / Дээд комиссариат, эсвэл тухайн улсын Элчин сайдын яам / Дээд комиссариатаар дамжуулан Шинэ Дели хот дахь Элчин сайдын яаманд уламжлагдсан байх шаардлагатай. CSSTEAP-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийн жагсаалтыг www.cssteapun.org вэбсайтаас харна.

Өргөдөл нь бүрэн бөглөгдсөн байх бөгөөд дараах баримт бичгүүдийн баталгаажуулсан хуулбарыг хавсаргана:

  • Ерөнхий боловсролын гэрчилгээ
  • Бакалавр, Магистрийн диплом
  • TOEFL эсвэл Англи хэлний мэдлэгийн баталгаа
  • Бусад холбогдох сертификатууд

Хэрэв эдгээр баримт бичиг нь англи хэлнээс өөр хэлээр олгогдсон бол:

  • Англи хэл дээр орчуулж, тухайн байгууллагын удирдлагаар баталгаажуулсан байх, эсвэл албан ёсны англи хэл дээрх тайлбар (transcription) хавсаргана.

Сургалтын албан ёсны хэл нь англи хэл тул унших, бичих, ярих чадвар заавал шаардлагатай.
Нэр дэвшүүлэгч / ивээн тэтгэгч байгууллага нь энэхүү шаардлагыг хангаж буй эсэхийг урьдчилан нягталж баталгаажуулна.

 Санамж:
Хэрэв нэр дэвшигч Энэтхэг улсад ирсний дараа англи хэлээр харилцах боломжгүй нь тогтоогдвол тухайн хүнийг өөрийн улс руу нь буцаах бөгөөд зардлыг нэр дэвшүүлэгч байгууллага эсвэл нэр дэвшигч өөрөө хариуцна.

ЭЛСЭЛТИЙН ШААРДЛАГА

  • Шинжлэх ухааны магистр зэрэгтэй, эсвэл
  • Инженерийн бакалавр зэрэгтэй, эсвэлтухайн мэргэжлийн дүйцэхүйц боловсролтой байх

Мөн дараах чиглэлээр доод тал нь 5 жилийн багшилсан, судалгааны эсвэл мэргэжлийн ажлын туршлагатай байна. Үүнд:

  • Байгалийн нөөц
  • Байгаль орчин
  • Хөдөө аж ахуй
  • Хөрс судлал
  • Ой судлал
  • Экологи
  • Гео-шинжлэх ухаан
  • Усны нөөц
  • Хүн амын суурьшил
  • Газар ашиглалтын төлөвлөлт
  • Далайн судлал
  • Байгаль орчны шинжилгээ зэрэг орно.

Өндөр түвшний боловсролтой (PhD гэх мэт) нэр дэвшигчдийн хувьд ажлын туршлагын доод шаардлагыг уян хатан авч үзэж болно.Мөн ахлах сургуулийн түвшний математик ба/эсвэл статистикийн мэдлэг зайлшгүй шаардлагатай.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ

Төвөөс нэр дэвшигчдийг нарийн боловсруулсан сонгон шалгаруулалтын журмын дагуу сонгон шалгаруулах ба дараах шалгуур үзүүлэлтүүдийг хангаж буй эсэхийг харгалзан үзнэ. Үүнд:

  • Сургалтад хамрагдах боловсролын шаардлага хангаж буй эсэх
  • Англи хэлний мэдлэг, чадварын түвшин
  • Ивээн тэтгэгч / нэр дэвшүүлэгч байгууллагаас санхүүжилттэй, албан ёсоор уламжлагдсан байх
  • Тухайн улсыг төлөөлж буй тэнцвэрт байдал болон бусад холбогдох хүчин зүйлс

 Зөвхөн сонгогдсон нэр дэвшигчдэд 2026 оны 5 дугаар сарын 15-ны дотор албан ёсоор мэдэгдэнэ.

Давуу эрх олгох дараалал:

Бүрэн өөрийн зардлаар суралцах нэр дэвшигчдэд нэн тэргүүнд давуу эрх олгоно.

Дараагийн ээлжид ивээн тэтгэгч байгууллага нь олон улсын ирж, буцах нислэгийн зардлыг бүрэн хариуцах нэр дэвшигчдийг авч үзнэ.

Цуцлах, татгалзах нөхцөл:

Нэр дэвшигчийг ивээн тэтгэн баталгаажуулж, сургалтад элсэн орсны дараа оролцохоос татгалзах буюу цуцлах тохиолдолд ивээн тэтгэгч байгууллага эсвэл нэр дэвшигч нь наад зах нь 15 хоногийн өмнө Төвд албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй.

Хэрэв ивээн тэтгэгч байгууллага нь нэр дэвшигчийг сургалтад хамрагдаж эхэлсний дараа эсвэл сургалтын явцад тодорхой бус шалтгаанаар татан дуудах тохиолдолд, ирж-буцах (to and fro) олон улсын зорчих зардлыг ивээн тэтгэгч байгууллага эсвэл нэр дэвшигч өөрөө бүрэн хариуцна.

 

Сургалтын хугацаа: 2026 оны 07 сарын 01-2027 оны 03 сарын 31

Сургалтын бүртгэл дуусах хугацаа: 2026 оны 03 сарын 15

Сургалтад бүртгүүлэх холбоос:

https://admissions.cssteapun.org/login

Хуваалцах :