ЭНЭТХЭГ УЛСАД ЗОХИОГДОХ САНСРЫН ТЕХНОЛОГИ БА ЗАГВАРЧЛАЛЫГ ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ БА ХОТЫН УУР АМЬСГАЛЫН ТЭСВЭРЖИЛТЭД АШИГЛАХ НЬ СЭДЭВТ БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТЫН ЗАР

105

CSSTEAP – “САНСРЫН ТЕХНОЛОГИ БА ЗАГВАРЧЛАЛЫГ  ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ БА ХОТЫН УУР АМЬСГАЛЫН ТЭСВЭРЖИЛТЭД АШИГЛАХ НЬ БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ (2026)

Зохион байгуулагч:

Ази ба Номхон далайн бүсийн Сансрын шинжлэх ухаан, технологийн боловсролын төв (CSSTEAP),

Энэтхэгийн Сансрын Судалгааны Байгууллага (ISRO) – Энэтхэгийн Зайнаас Тандан Судлалын Хүрээлэн (IIRS)

Хугацаа:

2026 оны 5 дугаар сарын 04 – 5 дугаар сарын 15

Байршил:

Энэтхэг Улс, Дехрадун хот

Сургалтын хэл:

Англи

Сургалтын зорилго:

Ази-Номхон далайн бүсэд үерийн аюул, эрсдэлийн үнэлгээ, хяналт, бэлтгэл, хариу арга хэмжээ, бууруулах стратеги зэрэг “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээнд” гамшгийн эрсдэлийг бууруулах зарчмуудыг хэрэгжүүлэхэд зайнаас тандан судлал болон газарзүйн мэдээллийн технологийн хэрэглээг ойлгуулах зорилготой.

Сургалтын гол агуулга:

- Зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн технологи

-  Хотын уур амьсгалын тэсвэржилт

- Газрын гадаргын параметрүүдэд зориулсан зайнаас тандан судлалын арга

- Хотын уур амьсгал, үйл ажиллагаа, хэлбэржилтэд зориулсан зайнаас тандах судлалын арга

- Хотын дулаан арал

- Хотын бохирдол

- Хотын бичил уур амьсгалын загварчлал гэх мэт

Сургалтын хэлбэр:

Онолын хичээл, лабораторийн дадлага, хээрийн сургалт

Оролцогчдод тавигдах шаардлага:

- Сансрын технологи, далайн судлал, газарзүйн мэдээллийн системийн технологи ашигладаг төрийн байгууллага, их сургууль, хувийн байгууллагын мэргэжилтнүүд

- Техникийн болон харилцаа, холбооны салбарын баклавр/магистрын зэрэгтэй байх

- Англи хэлний мэдлэгтэй байх

Байр, хоол:

NRSC-ийн дотуур байранд байрлах боломжтой (ойролцоогоор Rs.120/өдөр)

Хугацаа:

- Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 3 дугаар сарын 10

- Сургалт эхлэх: 2026 оны 5 дугаар сарын 14

Сургалтад бүртгүүлэх холбоос:

https://cssteapun.org/

https://admissions.cssteapun.org/login

Хуваалцах :