ЭНЭТХЭГ УЛСАД ЗОХИОГДОХ ДАЛАЙН ХЭРЭГЛЭЭНД ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ЗАЙНААС ТАНДАН СУДЛАЛЫН МЭДЭЭ АШИГЛАХ НЬ СЭДЭВТ БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТЫН ЗАР

140

CSSTEAP – “ДАЛАЙН ХЭРЭГЛЭЭНД ХИЙМЭЛ  ДАГУУЛЫН ЗАЙНААС ТАНДАН СУДЛАЛЫН МЭДЭЭ АШИГЛАХ НЬ БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ (2026)

Зохион байгуулагч:

Ази ба Номхон далайн бүсийн Сансрын шинжлэх ухаан, технологийн боловсролын төв (CSSTEAP),

Энэтхэгийн Сансрын Судалгааны Байгууллага (ISRO) – Үндэсний Зайнаас Тандан Судлалын Төв (NRSC)

Хугацаа:

2026 оны 7 дугаар сарын 13 – 7 дугаар сарын 24

Байршил:

Энэтхэг Улс,  Хайдарабад хот

Сургалтын хэл:

Англи

Сургалтын зорилго:

Далай судлал, мониторинг, далайн параметрүүдийн (тухайлбал, далайн гадаргын температур, давсны агууламж, далайн өнгө/хлорофилл зэрэг) хэмжилт хийх, далайн салхины нөхцөл судлах зэрэгт сансрын зайнаас тандан судлалын мэдээллийг ашиглах практик болон онолын мэдлэг, ур чадвар олгох зорилготой.

Сургалтын гол агуулга:

- Зайнаас тандан судлалын үндсэн ойлголт

-  Далайн физик болон геофизикийн шинж чанар

- Далайн гадаргын температур (SST), давсны агууламж, далайн өнгө ба хлорофилл зэрэг параметрүүдийн зайнаас тандан судлалын зарчим

- Шуурга болон далайн хар салхитай нөхцөлд мэдээлэл авах

- Практик лабораторийн дасгал (сансрын өгөгдөл боловсруулах)

- Өгөгдлийн чанарын үнэлгээ, AI/ML хэрэглээ

Сургалтын хэлбэр:

Онолын хичээл, лабораторийн дадлага, хээрийн сургалт

Оролцогчдод тавигдах шаардлага:

- Сансрын технологи, далайн судлал, газарзүйн мэдээллийн технологи технологи ашигладаг төрийн байгууллага, их сургууль, хувийн байгууллагын мэргэжилтнүүд

- Техникийн болон харилцаа, холбооны салбарын баклавр/магистрын зэрэгтэй байх

- Англи хэлний мэдлэгтэй байх

Байр, хоол:

NRSC-ийн дотуур байранд байрлах боломжтой (ойролцоогоор Rs.120/өдөр)

Хугацаа:

- Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 6 дугаар сарын 01

- Сонгон шалгаруулалт: 2026 оны 6 дугаар сарын 15

- Сургалт эхлэх: 2026 оны 7 дугаар сарын 13

- Сургалт дуусах: 2026 оны 7 дугаар сарын 24

Сургалтад бүртгүүлэх холбоос:

https://cssteapun.org/

https://admissions.cssteapun.org/login

 

Хуваалцах :