ЭНЭТХЭГ УЛСАД ЗОХИОГДОХ ХИЙМЭЛ ДАГУУЛ, ЗАЙНААС ТАНДАН СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭРХ БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТЫН ЗАР

161

CSSTEAP – “ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ЗАЙНААС ТАНДАН СУДЛАЛЫН МЭДЭЭ ХҮЛЭЭЖ АВАХ, БОЛОВСРУУЛАХ БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ (2026)

Зохион байгуулагч:

Ази ба Номхон далайн бүсийн Сансрын шинжлэх ухаан, технологийн боловсролын төв (CSSTEAP),

Энэтхэгийн Сансрын Судалгааны Байгууллага (ISRO) – Үндэсний Зайнаас Тандан Судлалын Төв (NRSC)

Хугацаа:

2026 оны 4 дүгээр сарын 20 – 5 дугаар сарын 15

Байршил:

Энэтхэг Улс, Хайдарабад хот

Сургалтын хэл:

Англи

Сургалтын зорилго:

Сансрын зайнаас тандан судлалын өгөгдлийг хүлээн авах, боловсруулах онолын болон практик мэдлэг, ур чадвар олгох зорилготой сургалт юм.

Сургалтын гол агуулга:

- Зайнаас тандан судлалын өгөгдөл хүлээн авах систем

- Антенн ба дохио хүлээн авах техник

- RF болон Baseband систем

- Дижитал өгөгдөл ба дүрс боловсруулалт

- Гео-референц, орто-засвар

- Олон мэдрүүрийн өгөгдлийг нэгтгэх

- Өгөгдлийн чанарын үнэлгээ, AI/ML хэрэглээ

Сургалтын хэлбэр:

Онолын хичээл, лабораторийн дадлага, хээрийн сургалт

Оролцогчдод тавигдах шаардлага:

- Инженер, мэдээллийн технологи, газарзүйн мэдээллийн технологийн чиглэлээр их, дээд сургуулийн боловсрол эзэмшсэн байх

- Судалгаа, сургалт эсвэл мэргэжлийн ажлын туршлагатай байх

- Англи хэлний мэдлэгтэй байх

Байр, хоол:

NRSC-ийн дотуур байранд байрлах боломжтой (ойролцоогоор Rs.120/өдөр)

Хугацаа:

- Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 3 дугаар сарын 10

- Сонгон шалгаруулалт: 2026 оны 3 дугаар сарын 23

- Сургалт эхлэх: 2026 оны 4 дүгээр сарын 20

- Сургалт дуусах: 2026 оны 5 сарын 15

 Сургалтад бүртгүүлэх холбоос:

https://cssteapun.org/

https://admissions.cssteapun.org/login

 

Хуваалцах :