Олон улсын сургалтын талаархи мэдээлэл
"ESSENTIALS OF MANAGEMENT" (УДИРДЛАГЫН ҮНДСЭН ЧАНАР 2025-2026) СУРГАЛТЫН ЗАР
Энэхүү цахим сургалтыг жил бүр Их Британийн Сайн дурын хамтын ажиллагааны санхүүжилт (UK VCP) болон ДЦУБ-ын дэмжлэгээр зохион байгуулдаг бөгөөд 2025 оны 10-р сарын 20-оос эхлэх гэж байна.
Тус сургалт англи хэл дээр явагдах тул дунд шатны удирдлагууд эсвэл менежментийн ур чадварын мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй албан хаагчдад нээлттэй.
- Сургалтын хугацаа 28 долоо хоног үргэлжлэх бөгөөд 10 модулиас бүрдэнэ.
-
Сэдвүүд нь үр дүнтэй багаар ажиллах, цагийн менежмент, төлөвлөлт, гүйцэтгэлийн менежмент, удирдлагын хэв маяг, хэлэлцээр болон бусад олон зүйлийг багтаасан болно.
-
Оролцогчид долоо хоногт дунджаар 3-4 цагийг курст суралцахад зарцуулна.
Сонирхож байгаа албан хаагчид доорх линкээр нэвтэрч форм бөглөн 2025 оны 10-р сарын 3-аас өмнө явуулах бөгөөд оролцох эрхтэй болсон албан хаагчдад 10-р сарын 13-д цахим мэйлээр мэдэгдэх болно.
Линк: