СУРГАЛТАД ОРОЛЦОХ АЛБАН ХААГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO)-аас зохион байгуулж буй “Хотын зайнаас тандан судлалын мэдээлэл боловсруулах болон байгаль орчны хүчин зүйлсийн нарийвчилсан хяналт” сэдэвт богино хугацааны сургалт
Хугацаа: 2025 оны 9 дүгээр сарын 8–12
Байршил: Жэжян, БНХАУ
Дээрх арга хэмжээнд оролцох нэг (1) оролцогчийг сонгон шалгаруулна.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БОЛЗОЛ, ШААРДЛАГА:
  • Өдөр тутмын үйл ажиллагаандаа зайнаас тандан судлал, хиймэл дагуулын мэдээлэл тогтмол ашигладаг байх
  • Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх (гэрчилгээ хавсаргах)
  • Сургалтад хамрагдсаны дараа авсан мэдлэг, ур чадвараа ажлын байрандаа хэрхэн хэрэгжүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн уялдуулах талаар дэлгэрэнгүй төлөвлөгөө боловсруулан ирүүлэх
БҮРТГҮҮЛЭХ ХУГАЦАА:
2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг дуустал
Хүсэлт болон шаардлагатай баримт бичгүүдийг дараах хаягаар илгээнэ үү:
info@namem.gov.mn
 
ЭНЭХҮҮ СУРГАЛТАД ДАРААХ ПРОГРАМ, ХАНГАМЖ АШИГЛАГДАНА.
Ерөнхий агуулга
  • Бүтээгдэхүүний танилцуулга
  • PIE-Basic 7.0 нь зайнаас тандах (RS) ба Газарзүйн мэдээллийн систем (GIS)-ийг хослуулсан, автомажсан, олон эх үүсвэрийн хиймэл дагуулын өгөгдөл боловсруулах үндсэн программ юм.
  • Боловсрол, шинжлэх ухаан, цаг уур, усны нөөц, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, газар ашиглалт, гамшгийн эрсдлийг бууруулах, байгаль орчны хамгаалал зэрэг олон салбарт ашиглагддаг.
  • Үндсэн боломжууд
  • Хиймэл дагуулын өгөгдлийг бүрэн боловсруулах, дүрсийн урьдчилсан боловсруулалт (радиометрийн засвар, агаар мандлын засвар, мозаик, давхарлалт).
  • Хүний оролцоотой болон автомат мэдээлэл ялган таних.
  • Хүчирхэг дүрслэл ба өгөгдлийн интеграцийн боломж.
  • Олон улсын болон дотоодын OS (Windows, Linux, Mac)-ийг дэмжинэ.
  • C++, C#, Python зэрэг хэл дээр хоёрдогч хөгжүүлэлт хийх боломжтой.
  • Шинэчлэгдсэн боломжууд
  • Вектор болон зураглалын функц өргөжсөн.
  • Цаг уурын болон далайн өгөгдлийг дэмждэг болсон.
  • ROI хэрэгсэл сайжирч, дүрсийн ангиллын алгоритм сайжирсан.
  • Давуу тал
  • Олон эх үүсвэрийн өгөгдлийг унших, боловсруулах, үр дүнг нэгтгэн тайлан болон зураглал хэлбэрээр гаргах.
  • Өндөр нарийвчлалтай, хурдтай радиометрийн засвар, дүрсийн уялдуулалт, нэгтгэл.
  • GIS-ийн хэрэгслүүдтэй бүрэн интеграцлагдсан гэх мэт маш олон давуу талыг өөртөө агуулсан хүчирхэг программ хангамж юм.

 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Солонго
Өрөөний дугаар: 604
email: solongoa@namem.gov.mn 

Хуваалцах :