"БҮС БА ЗАМ" 2026 ОНЫ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

11
Цаг уурын өөрчлөлт, гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадавхийг сайжруулах зорилгоор БНХАУ-ын Цаг уурын газар (CMA) болон БНХАУ-ын Боловсролын яам хамтран "Бүс ба Зам" цаг уурын эрдэм шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.
Энэ хөтөлбөрт Монгол улсаас хамгийн ихдээ 2 хүнийг CMA-рүү санал болгож явуулна гэдгийг анхаарна уу.
Сонгогдсон нөхцөлд БНХАУ-д нэг жилийн хугацаанд Бээжингийн их сургууль болон CMA-ийн үйл ажиллагааны төвүүдийн удирдлага доор суралцах бөгөөд БНХАУ-д байх хугацааны сургалтын төлбөр, байр, амьжиргааны зардал, эрүүл мэндийн даатгалыг БНХАУ-ын Боловсролын яам болон CMA хамтран хариуцаж, БНХАУ-д ирэх, буцах замын зардлыг ДЦУБ/CMA Бүс ба Замын Итгэлцлийн сангаас хариуцна.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТад оролцох БОЛЗОЛ, ШААРДЛАГА:
  • Цаг уурын үйлчилгээ, шинжлэх ухаан, технологи, үйл ажиллагааны/судалгааны менежментийн чиглэлээр ажилладаг;
  • Цаг уурын онолын анхан шатны мэдлэгтэй, удирдах ажилтны болон үйл ажиллагааны туршлагатай бол давуу тал болно;
  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • 45-аас доош настай;
  • Англи хэлний мэдлэгтэй, гэрчилгээтэй; хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.
ОРОЛЦОХ БОЛЗОЛ ШААРДЛАГАД НИЙЦСЭН БОЛ ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛЭХ:
  • Дараах чиглэлүүдээс тодорхой нэг судалгааны чиглэлийг сонгон авч, судалгааны тодорхой агуулга, зорилт, төлөвлөгөөг боловсруулан тусгасан судалгааны төлөвлөгөөг хятад эсвэл англи хэл дээр (1000-аас доошгүй үгтэй) ирүүлнэ. Судалгааны чиглэлүүд: цаг агаарын урьдчилсан мэдээ, хар салхи/халуун орны циклоны урьдчилсан мэдээ, хиймэл оюун ухаан (AI), элсэн шуурганы хяналт ба урьдчилан таамаглал, нэгдсэн ажиглалт, хиймэл дагуулын хэрэглээ, цаг агаарын тоон прогноз, урт хугацааны цаг агаарын прогноз.
  • Нас, боловсрол, ажлын туршлага, судалгааны чиглэл гэх мэтчилэн хятад эсвэл англи хэл дээр анкет (CV) хавсаргана.
  • Эрүүл мэндийн үзлэгийн гэрчилгээг англи хэл дээр ирүүлнэ.
БҮРТГҮҮЛЭХ ХУГАЦАА:
2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал
 
Хүсэлт болон шаардлагатай баримт бичгүүдийг дараах хаягаар илгээнэ үү:
 
 
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Солонго
Өрөөний дугаар: 604
email: solongoa@namem.gov.mn 
Хуваалцах :