СУРГАЛТ БОЛОН БАГА ХУРАЛД ОРОЛЦОГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

10
БНХАУ-ын Фэнгюнь хиймэл дагуулын хэрэглэгчдийн бага хурал (FYSUC-2025) дараах хуваарийн дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотод зохион байгуулагдана. Үүнд:
1. Фэнгюнь хиймэл дагуулын хэрэглээ болон тусгайлсан сургалт
Бээжин хот
2025 оны 10 дугаар сарын 22–27-ны өдрүүд
Дээрх арга хэмжээнд оролцох нэг (1) оролцогчийг сонгон шалгаруулна.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БОЛЗОЛ, ШААРДЛАГА:
• Өдөр тутмын үйл ажиллагаандаа хиймэл дагуулын мэдээлэл тогтмол ашигладаг байх
• Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх (гэрчилгээ хавсаргах)
• Сургалтад хамрагдсаны дараа авсан мэдлэг, ур чадвараа ажлын байрандаа хэрхэн хэрэгжүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн уялдуулах талаар дэлгэрэнгүй төлөвлөгөө боловсруулан ирүүлэх
БҮРТГҮҮЛЭХ ХУГАЦАА:
2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал
Хүсэлт болон шаардлагатай баримт бичгүүдийг дараах хаягаар илгээнэ үү:
 
 
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Солонго
Өрөөний дугаар: 604
email: solongoa@namem.gov.mn 
Хуваалцах :