ДЦУБ-ЦАГ УУРЫН ХИЙМЭЛ ДАГУУЛЫГ ЗОХИЦУУЛАХ БҮЛЭГ VLAB-ИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛЫН МЭДЭЭ АШИГЛАЛТЫН БҮСИЙН СУРГАЛТ

10

Бүгд Найрамдах Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо 2025 оны 10 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд ДЦУБ болон БНУУ-ын Ус, цаг уурын албанаас "Хиймэл дагуулын мэдээллийг ашиглах бүс нутгийн сургалт"-ыг зохион байгуулах гэж байгааг нээлттэй зарлаж байна.

Тус сургалт нь англи хэл дээр биечлэн явагдах бөгөөд лекц, практик хичээлүүдийг хамтад нь багтаасан тул суралцагчийг практик мэдлэгтэй болгоно.
Сургалтад Европын цаг уурын хиймэл дагуулын ашиглалтын байгууллага (EUMETSAT), БНХАУ-ын цаг уурын газар (CMA) болон Цаг уурын хиймэл дагуул судлалын хамтын нийгэмлэгийн (АНУ-ын Висконсин-Мэдисоны их сургууль) мэргэжилтнүүд урилгаар оролцоно.
ДЦУБ-аас ирсэн албан бичиг:
Дэлгэрэнгүй хөтөлбөрийг доорх линкээр орж үзнэ үү:
 
Энэхүү сургалтад оролцох хүсэлтэй байгаа албан хаагчид 6 дугаар сарын 7-ны дотор газрын гадаад харилцаанд (info@namem.gov.mn) хүсэлтээ хүргүүлнэ үү.
Тус сургалтад оролцох шаардлага:
  • Өдөр тутамдаа хиймэл дагуулын мэдээллийг ашигладаг байх
  • Англи хэлний дундаас дээгүүр мэдлэгтэй байх (сертификат хавсаргах)
  • ХЭРВЭЭ ЭНЭХҮҮ СУРГАЛТАД ОРОЛЦВОЛ АВСАН МЭДЛЭГЭЭ ӨӨРИЙН АЖИЛТАЙ ЯАЖ УЯЛДУУЛАХ, ЦААШДЫН ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ДЭЛГЭРЭНГҮЙ БИЧИЖ ИРҮҮЛЭХ

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Солонго
Өрөөний дугаар: 604
email: solongoa@namem.gov.mn 

Хуваалцах :