Олон улсын сургалтын талаархи мэдээлэл
АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ХҮРЭЭНД АГААРЫН БОХИРДЛЫН ЯЛГАРАЛТЫН ТООЛЛОГЫН (EMISSION INVENTORY, EI) СИСТЕМИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ, АШИГЛАХ ЧАДАВХЫГ САЙЖРУУЛАХ ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ
Ерөнхий мэдээлэл:
Ази, Номхон далайн бүсийн агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх хүрээнд агаарын бохирдлын ялгаралтын тооллогын (Emission Inventory, EI) системийг боловсронгуй болгох, ашиглах чадавхыг сайжруулах зорилготой бүс нутгийн чадавх бэхжүүлэх сургалт юм. Энэхүү хөтөлбөрийг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), Азийн Технологийн Хүрээлэн (AIT), БНСУ-ын Байгаль орчны яам хамтран зохион байгуулж байна.
Сургалтын үндсэн агуулга:
1. Ялгаралтын нөөц ба менежментийн үндэс: EI системийн ач холбогдол, бүтэц, менежментийн зохион байгуулалт.
2. Өгөгдөл цуглуулалт ба удирдлага: Үйл ажиллагааны өгөгдөл, ялгаралтын коэффициент, орлуулсан өгөгдөл, том өгөгдлийн зохион байгуулалт.
3. Салбаруудын ялгаралтын тооцоолол: Тээвэр, эрчим хүч, ил задгай шатаалт, ой хээрийн түймэр, гэрийн халаалт, хог хаягдал, үйлдвэрлэл зэрэг салбаруудын аргачлал.
4. Чанарын баталгаажуулалт ба хяналт (QA/QC): Өгөгдлийн найдвартай байдал, баталгаажуулалт, шалгалтын аргууд.
5. Ялгаралтын тооцооллын хэрэгслүүд: Excel гэх мэт тооцооллын хэрэгсэл, програм хангамжууд.
6. Тайлагнал ба бодлогын хэрэглээ: Олон улсын хөтөлбөрүүдэд тайлагнах, бодлого боловсруулахад EI ашиглах аргачлал.
Формат:
• Онлайн танилцуулгын семинар (2025 оны 6 сар)
• Үндсэн сургалтын модулиуд (2025 оны 7 сар, онлайн)
• Гарын авлагын сургалт ба талбайн дадлага (2025 оны 9 сард Тайланд улсад)
Оролцогчдыг сонгох шалгуур
Энэхүү сургалтын хөтөлбөр нь хөгжиж буй Азийн орнуудын үндэсний болон орон нутгийн түвшинд агаарын чанарын менежмент, ялгаралтын нөөцийн боловсруулалт, эсвэл байгаль орчны өгөгдлийн шинжилгээ-тэй шууд холбоотой ажилладаг дунд болон ахлах түвшний мэргэжилтнүүдэд зориулагдсан болно.
Зорилтот оролцогчид:
• Агаарын чанарын менежмент, ялгаралтыг бууруулах стратеги, эсвэл олон улсын гэрээ, хөтөлбөрт тайлагнах чиг үүрэг бүхий Байгаль орчны яам, Бохирдлын хяналтын газар, Байгаль хамгаалах байгууллага зэрэг төрийн байгууллагын албан хаагчид.
• Өгөгдөл цуглуулалт, ялгаралтын тооцоолол, нөөцийн шинэчлэл, эсвэл зохицуулалтын бодлого боловсруулах чиглэлээр ажилладаг үндэсний болон орон нутгийн байгаль орчны байгууллагуудын техникийн ажилтнууд.
• Ялгаралтын нөөц судалгаа, агаарын чанарын загварчлал, эсвэл бодлогын зөвлөмж боловсруулах чиглэлээр ажилладаг их, дээд сургууль, олон нийтийн судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаачид.
Сонирхсон албан хаагчид доорх линкээр орж сургалтад бөглөж болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Солонго
Өрөөний дугаар: 604
email: solongoa@namem.gov.mn
Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Солонго
Өрөөний дугаар: 604
email: solongoa@namem.gov.mn