Гадаадад албан томилолтоор ажилласан тухай мэдээлэл
“Цаг уурын радарын инженерүүдийн ур чадварыг дээшлүүлэх” сэдэвт олон улсын сургалтад оролцсон тухай тайлан

Энэхүү сургалтын үндсэн зорилго нь Цаг уурын радарын онол, техник хангамж, радарын үйл ажиллагаа, Цаг уурын үзэгдэлд дүн шинжилгээ хийх бүтээгдэхүүнүүдийн тухай мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх юм. Мөн гамшигт үзэгдлээс эрт сэрэмжлүүлэх боломжийг нэмэгдүүлэх болно. Ингэснээр Цаг уурын урьдчилсан мэдээ гаргахад шаардлагатай радарын бүтээгдэхүүнийг боловсруулах, үйлчлэхэд туршлага судлах чухал ач холбогдолтой юм.
Сургалт 2025 оны 6 дугаар сарын 16-27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын нийслэл Сөүл хотноо Дэлхийн цаг уурын байгууллагын бүсийн сургалтын төв болох БНСУ-ын Цаг уурын газарт зохион байгуулсан. Сургалтад УЦУОСМХ-ийн ЦАОТЗС Хэлтсийн дарга Г.Батжаргал болон НЦУТ-ийн радарын инженер Ч.Наранбаатар нар БНСУ-ын хариуцсан мэргэжилтнүүдтэй ярилцлага хийн сонгогдсон.
Сургалтаас олсон мэдлэгээ ашиглан цаашид хийхээр төлөвлөсөн ажил:
- Морин-Уул болон Зүрх-Уулын радарын мэдээний засвар хийх, шуумыг арилгах туршилт
- Хос туйлшралтай радар болох Зүрх-Уул радарын мэдээнээс тунадасны төрлийг ангилах
- Цаашид шинээр тавих радарыг C эсвэл S сувгийн Хос туйлшралтай радар байхаар төлөвлөж нэвтрүүлэх. Учир нь өргөн уудам газар нутагтай манай улсад хамрах хүрээ их радарын техник шаардлагатай ба X сувгийн радар нь хамрах хүрээ бага болон долгионы сарнил их тул үүл тунадсыг дутуу илрүүлэх сул талтай байдаг байна.