“Монгол Улсын цаг уурын ажиглалтын мэдээ, мэдээллийн нэгдсэн системийг ашиглах чадавхыг бэхжүүлэх” сэдэвт богино хугацааны сургалтад оролцсон тухай товч тайлан

24

kmi1

ЦУОШГ болон БНСУ-ын Цаг уурын алба хоорондын хэрэгжүүлж буй “Монгол дахь Цаг уурын ажиглалтын мэдээний нэгдсэн менежментийн системийн суурилуулалт” төслийн явцад цаг уурын автомат станцуудыг шинээр суурилуулах ажил 2022-2024 оны хугацаанд амжилттай хийгдсэн билээ. Тус төслийн хүрээнд ЦУОШГ болон түүний харьяа байгууллагуудын албан хаагчдын чадавхыг сайжруулах зорилгоор БНСУ-ын Очанг болон Поханг хотуудад Монгол Улсын цаг уурын сүлжээний автоматжуулалт, мэдээний тасралтгүй байдал, мэдээний чанар, цаг агаар, уур амьсгалын үйлчилгээг сайжруулахад чухал ач холбогдолтой сургалт болж өнгөрөв.

kmi2

Сургалтын явцад цаг агаарын автомат станцад тулгардаг асуудлуудын шийдвэрийг харилцан ярилцаж БНСУ-ын Поханг цаг уурын өртөөний байр, үйл ажиллагаатай танилцан туршлага хуваалцсан үр дүнтэй үйл ажиллагаа боллоо. Оролцсон албан хаагчид:

1. Цаг уурын автомат станцын системийн ойлголт

2. Цаг уурын автомат багажийн алдаа түүнийг засварлах, тохируулга хийх

3. Дээд агаар мандлын судалгаа, ажиглалт (аэрологи)-ын ойлголт

4. Дадлага ажил: Дээд агаар мандлын судалгаа, ажиглалтын багажийн хэрэглээ, үйлчилгээ зэргийн талаар дэлгэрэнгүй судалж тус сургалтыг амжилттай дүүргэн албан ёсны сертификат гардаж авав.

kmi3

kmi 4

Хуваалцах :