“Синоптик инженерүүдийн чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын сургалтад оролцсон тухай тайлан

86

tserenchunt

2025 оны 05-р сарын 12-ноос 5-р сарын 23-ны хооронд БНСУ-ын Цаг Уурын Газрын сургалтын төвд “Синоптик инженерүүдийн чадавхийг бэхжүүлэх нь“ сэдэвт сургалтад хамрагдсан. Энэхүү сургалтад 5 өөр улсын нийт 13 цаг уурчид оролцсон.

Сургалт дараах чиглэлээр явагдав. Үүнд: 

  1. БНСУ-ын Цаг уурын газрын танилцуулга
  • Үйл ажилллагааны тухай
  • Синоптик инженерүүдийн ажлын хөтөлбөр, арга барил.
  1. Цаг агаарын урьдчилсан мэдээ
  • Цаг агаарын тоон прогнозын бүтээгдэхүүнүүдийн тухай
  • БНСУ-ын Цаг уурын газрын тоон прогнозын загварууд ба дата ассимиляци
  • Хэт богино хугацааны болон бүс нутгийн тоон прогнозын систем
  • Урьдчилан мэдээлэхийн тоон загварын баталгаажуулалт
  • Урьдчилан мэдээлэхэд зориулсан тоон загварын өгөгдлүүдийг ашиглах арга, технологи
  • Гамшгаас урьдчилан сэргийлэх цаг уурын мэдээллийн систем
  • Хиймэл дагуулын мэдээнд дүн шинжилгээ хийх
  • Нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээний танилцуулга
  1. Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах тухай

Эдгээр сэдвийн дагуу холбогдох албаны судлаач, ажилчид дэлгэрэнгүй лекц танилцуулж, сургалтад оролцогчидтой сонихрсон асуултын дагуу дэлгэрэнгүй ярилцлага өрнүүлсэн. Мөн түүнчлэн цаг уурын байран хиймэл дагуулын төв, газар хөдлөлтийг мэдээлэх, цаг уурын багажийг засварлаж, баталгаажуулалт хийдэг үндэсний төвүүдээр очиж үйл ажиллагаатай нь танилцсан.

Гарсан үр дүн:  

Энэхүү сургалтаас БНСУ-н Цаг уурын газрын Цаг агаарыг урьдчилан мэдээлэх үйл ажиллагаа хэрхэн явагддагийг, хэрэглэгч, олон нийтийг урьдчилсан мэдээ блон гамшгийн эрсдэлээс хамгаалахад олон байгууллага, албан хаагчдын мэдлэг туршлагыг технологийн дэвшилтэй холбон боловсруулж гаргасан үр дүнг цогц цахим систем дээр байршуулснаар хүргэдэг талаар танилцсан. Мөн урьдчилсан мэдээ гаргахад 600 гаруй автомат цаг уурын станцын мэдээ, GK2-A цаг уурын байран хиймэл дагуулын зураглал, БНСУ-г бүхэлд нь хамарсан радараын сүлжээ болон далайн эргийн харуулуудын мэдээлэл авч ашигладаг нь техник, багаж хэрэгслийн хангамж маш сайн болохыг харуулж байлаа.

Мөн түүнчлэн ямар нэг хийх гэж буй ажил, шийдвэрлэх асуудал байвал хамгийн түрүүнд үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах нь хамгийн чухал зүйл байдаг тухай судлаач багшийн дадлага хичээл орж, улс бүрийн төлөөлөл жишээ болгож үйл ажиллагааны төлөвлөгөө хийж танилцуулав.  

tserenchunt2 tserenchunt3

Хуваалцах :