Олон улсын иргэний нисэхийн байгууллагын ази, номхон далайн бүсийн агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийн “Цаг уурын ажлын дэд хэсгийн (MET SG/28)” 28 дугаар хуралд оролцсон тухай тайлан

27

Screenshot_13-3-2025_174841_

Тайландын Хаант Улсын Бангкок хотод зохион байгуулагдсан Ази, номхон далайн бүсийн агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийн цаг уурын ажлын дэд ажлын хэсэг (APANPIRG/MET SG/ 28)-ийн 28 дугаар хуралд 2024 оны 07 сарын 08-12-ний өдрүүдэд Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга Б.Болормаа, Аюулгүй байдал, чанарын хяналтын ахлах мэргэжилтэн Н.Энхдалай нар амжилттай оролцлоо.

Монгол улсын төлөөлөгчид Ази, номхон далайн бүсийн цаг уурын мэдээлэл солилцооны гарын авлага (ROBEX handbook) –д Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудал (ZMCK) -аас гаргадаг цаг уурын мэдээлэл (аэродромын цаг агаарын бодит ажиглалтын мэдээ, урт хугацааны урьдчилсан мэдээ TAF, нислэгийн замын дагуух цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ WS SIGMET мэлээлэл)-ийг оруулсанд талархал илэрхийлж, “Монгол улсын цаг уурын үйлчилгээ ба METAR мэдээ” мэдээлэх хуудас IP/02 илтгэл тавьж, хэлэлцүүлсэн(Зураг 1). Мөн агаарын навигацийн үйлчилгээний цаг уурын үйлчилгээ, мэдээлэл солилцоо, хэрэгцээ, шаардлагын чиглэлээр харилцан туршлага солилцож мэдээлэл авсан цаашдын хэтийн төлөвлөлтөд чухал нөлөөтэй хурал болсон.

viber_image_2025-03-13_14-35-58-385

Ази, номхон далайн бүсийн цаг уурын дэд ажлын хэсгийн мэдээлэл солилцоо (MET/IE WG/23) ажлын хэсгийн хурал 2025 оны 03 сарын 24-27, цаг уурын хэрэгцээ, шаардлага  (MET/R WG/14) ажлын хэсгийн хурал болон ATFM/SG ба MET/ATM Seminar 2025 оны 04 эсвэл 05 дугаар сард тус тус зохион байгуулагдахаар шийдвэрлэсэн.

Хуваалцах :