Гадаадад албан томилолтоор ажилласан тухай мэдээлэл
“Зүүн Азийн өвлийн улирлын төлөв” хэлэлцүүлэх 12 дахь удаагийн олон улсын хуралд оролцсон тухай тайлан
“Зүүн Азийн өвлийн улирлын төлөв” хэлэлцүүлэх 12 дахь удаагийн хурал 2024 оны 11 дүгээр сарын 6–8 ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос улсын Тэжон хотод зохион байгуулагдлаа. Тус хуралд Бүгд Найрамдах Солонгос улс, Япон, Монгол, Хятадын цаг уурын албаны төлөөллүүд оролцож өнгөрсөн зуны уур амьсгалын тойм, 2024-2025 оны өвлийн улирлын урьдчилсан төлөвүүдээ танилцуулахаас гадна, урт хугацааны прогноз гаргах арга технологи, өнөөгийн түвшин, урт хугацаанд ажиглагдах гамшигт үзэгдлийг хэрхэн урьдчилан таамаглаж, урьдчилсан арга хэмжээ авч байгаа болон уур амьсгалын үйлчилгээний системийн талаар илтгэлүүд хэлэлцүүллээ.
Монгол улсаас Ус, Цаг уур, Орны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн Цаг агаар орчны тоон загварчлал судалгааны хэлтсийн Ерөнхий технологич инженер Б.Жаргалан “2024 оны зуны улирлын уур амьсгал, түүний орчил урсгалын онцлог” -ийг илэрхийлсэн тойм бэлтгэж хэлэлцүүлсэн ба эрдэм шинжилгээний ажилтан Э.Мөнхжаргал тус хурлын “Зүүн азийн 2024-2025 оны өвлийн улирлын урьдчилсан төлөв” сэдвийн хүрээнд хурлыг даргалахаас гадна “Монгол орны 2024-2025 оны өвлийн улирлын урьдчилсан төлөв” болон “Уур амьсгалын үйлчилгээний систем” -ийн талаарх илтгэлүүдийг тус тус хэлэлцүүлэв.
Азийн бүс нутгийн 2024-2025 оны өвлийн улирлын уур амьсгалын ерөнхий төлөв
Агаарын температур:
Хур тунадас: