Гадаадад албан томилолтоор ажилласан тухай мэдээлэл
Гамшигт Өртөх Эрсдлийг Бууруулах, Цаг Уурын Мэдээлэл, Эрт Сэрэмжлүүлгийн Системийн Хэрэгсэл (Монгол, Бутан Улсын Суралцагч Нарын Сургалт) Болон Суралцаж Буй Мэдлэгээ Төслийн Санал Болгоход Ашиглах Талаар Нэмэлт Санал Бичих Семинарт оролцох тухай тайлан
2022 онд анх Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд” санаачилгыг эхлүүлсэн бөгөөд 2027 он гэхэд энэхүү санаачилгын хүрээнд хүн бүр байгалийн аюул, гамшгаас бүрэн хамгаалагдах ёстой хэмээн цохон тэмдэглэсэн байдаг. Уг санаачилгыг бусад олон улсын байгууллагууд, ялангуяа дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ) дэмжиж, дэлхийн улс орнуудын эрт сэрэмжлүүлгийн системийг сайжруулах тал дээр дорвитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа юм.
Энэхүү сэдвийн хүрээнд 2024 оны 8-р сарын 26-30-нд Солонгос Улсын Инчон хотын Сонгдо дүүрэгт байрлах НҮБ-ын Гамшгийн Эрсдлийг Бууруулах Газрын (UNDRR) Дэлхийн Боловсрол, Сургалтын Институт дээр “Гамшигт өртөх эрсдлийг бууруулах, цаг уурын мэдээлэл, эрт сэрэмжлүүлгийн системийн хэрэгсэл (Монгол, Бутан улсын суралцагч нарын сургалт) болон суралцаж буй мэдлэгээ төслийн санал болгоход хэрэглэх талаар нэмэлт санал бичих семинар” зохион байгуулагдлаа.
8 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн хүрээ 2030 баримт бичигт тусгагдсан гамшгийн эрсдлийг бууруулахад авах арга хэмжээний талаарх гол ойлголтуудын онолын хичээлийг үзэж судласан.
Энэхүү семинар нь Монгол, Бутан улсын гамшгийн эрсдлийн бэлэн байдлыг хангах чиглэлээр чухал алхам болсон бөгөөд оролцогчдын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Ялангуяа гамшгийн эрсдлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах чиглэлээр одоо авч хэрэгжүүлж буй арга хэмжээг цаашид илүү нарийн болгож, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахад чухал үүрэгтэй байлаа. Цаашид энэхүү туршлагыг үндэслэн сургалтад оролцсон холбогдох байгууллагууд хамтран ажиллаж, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр үр дүнтэй ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай юм.