Гадаадад албан томилолтоор ажилласан тухай мэдээлэл
Дэлхийн Цаг Уурын Байгууллагын Энэтхэг улсын Пуни хотын бүс нутгийн сургалтын төвд зохион байгуулагдсан “Цаг агаарыг урьдчилан мэдээлэх чадварыг дээшлүүлэх“ сэдэвт сургалтад хамрагдсан тухай тайлан
2024 оны 8-р сарын 26-наас 9-р сарын 27-ны хооронд БНЭУ-ын Пуни хотод байрлах Дэлхийн Цаг Уурын Байгууллагын бүс нутгийн сургалтын төвд “Цаг агаарыг урьдчилан мэдээлэх чадварыг дээшлүүлэх“ сэдэвт сургалтанд хамрагдсан. Энэхүү сургалтанд 13 орны 25 цаг уурчид оролцсон юм.
Энэхүү сургалт дараах чиглэлээр явагдаж, энэ талаарх мэдлэгээ дээшлүүлэв. Үүнд:
- Цаг агаарын ерөнхий хяналт, дүн шинжилгээ, урьдчилан мэдээлэх
- Борооны улиралын хяналт, түүнийг урьдчилан мэдээлэх
- Орон нутгийн хүчтэй салхи шуурга, хүчтэй аадар бороо, аянга цахилгаантай борооны хяналт, түүнийг урьдчилан мэдээлэх
- Азийн зуны борооны улирлын хяналт, ялангуяа аадар бороог урьдчилан мэдээлэх
- Тропикийн циклоны хяналт, түүнийг урьдчилан мэдээлэх
- Их халуун, хэт хүйтний хяналт, түүнийг урьдчилан мэдээлэх
- Хур тунадас, цас орох нөхцөл, түүнийг урьдчилан мэдээлэх
- Манан түүнийг урьдчилан мэдээлэх
- Үер урьдчилан мэдээлэх
- Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл тохиолдох нөхцөл бүрдсэн үед хүний эрүүл мэнд, аялагчдад, спортынхонд, хөдөө аж ахуйд, тээвэрчидэд, уулчидад, загасчидад гэх мэт бүх төрлийн чиглэлд анхааруулга, зөвлөгөө өгөх талаар туршлага судлав.
Тухайн хугацааны цаг агаарын газар өндрийн зургийн боловсруулалт гар болон компьютерээр хийж, радар, хиймэл дагуулын зурганд анализ хийх, бүх төрлийн прогноз зураг, графикуудад дүн шинжилгээ хийж, цаг агаарын тохиолдож болох бүх төрлийн аюул, гамшиг дагуулдаг үзэгдлүүд дээр прогноз бичиж цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдсэн үед сэрэмжлүүлэг мэдээ болон урьдчилан сэргийлэх мэдээг улс орнууд өөр өөрийн дүрэм журмаар бичиж, хэрхэн иргэддээ анхааруулга сэрэмжлүүлэг хүргэдэг талаар илтгэл тавьж, бичлэг хийж олон нийтэд хэрхэн хүргэдэг талаар туршлага судлах хүрээнд энэхүү сургалт нь зохион байгуулагдсан.