“Азийн бүс нутгийн Уур амьсгалын хяналт үнэлгээ төлөв” хэлэлцүүлэх 20 дох удаагийн олон улсын хуралд оролцсон тухай тайлан

32

focraii

“Азийн бүсийн уур амьсгалын хяналт шинжилгээ, үнэлгээ ба урьдчилсан төлөв” хэлэлцүүлэх 20 дох удаагийн хурал 2024 оны 5 дугаар сарын 9–11 ний өдрүүдэд Хятад улсын Шиндао хотод зохион байгуулагдлаа. Тус хурал энэ жил 20 дох удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд Дэлхийн цаг уурын байгууллага, Их Британы нэгдсэн улсын цаг уурын албаны томоохон төлөөлөгчдөөс гадна Монгол, Япон, Солонгос, ХонгКонг, Макао, Энэтхэг, Лаос, Тайланд, Казакстан, Пакистан, Вьетнам, Танзани, Этиоп, Сингапур зэрэг улсаас 34 төлөөлөгчид, Хятадын цаг уурын алба, түүний харьяа орон нутгийн цаг уурын албадуудаас 70 гаруй оролцогчид оролцож, биечлэн болон цахимаар илтгэл тавив.

Монгол улсаас Ус, Цаг уур, Орны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн Цаг агаар орчны тоон загварчлал судалгааны хэлтсийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Мөнхжаргал тус хурлын “2024 оны улирлын урьдчилсан төлөв” сэдвийн хүрээнд хурлын дарга хийв. Мөн энэхүү хуралд Э.Мөнхжаргал болон ерөнхий инженер Б.Жаргалан нар хамтран Монгол орны 2023-2024 оны өвөл-хаврын уур амьсгал, улирлын орчил урсгалын тойм, 2024 оны зуны улирлын урьдчилсан төлөвийн талаар илтгэл бэлтгэж, илтгэлийг Б.Жаргалан танилцуулж хэлэлцүүлэв.

Азийн бүс нутгийн 2024 оны зуны уур амьсгалын ерөнхий төлөв

Агаарын температур:

focraii1

Хур тунадас:

focraii2

Хуваалцах :