Гадаадад албан томилолтоор ажилласан тухай мэдээлэл
“Уур амьсгалын үйлчилгээнд чадамжийг нэвтрүүлэх нь“ сэдэвт Дэлхийн Цаг Уурын Байгууллагын Хоёрдугаар бүсийн семинарт оролцох тухай тайлан
ДЦУБ-ын Азийн II бүсийн 17 орны төлөөлөгчид 2024 оны 1 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд Бахрейны Хаант улсын нийслэл Манама хотод оролцлоо.
Энэхүү семинараас ДЦУБ-аас тодорхойлсон чадамжийн хандлагын зарчмуудыг ойлгох, уур амьсгалын үйлчилгээний чадамжийг хэрэгжүүлэх үе шатуудын тухай ойлголт, чадамжийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл ашиг тусыг ойлгох, байгууллагын чадамжийн удирдлагын арга барилыг боловсруулахдаа хэрэгжүүлэх үе шатуудыг ашиглах зэрэг мэдлэг, туршлага олж авсан. Ингэснээр Монгол оронд уур амьсгалын үйлчилгээ, уур амьсгалын эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ, эрсдэлийн менежментийн бодлого, үйл ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.