Монгол улс ба ДЦУБ

327

ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГА БОЛОН МОНГОЛ УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Монгол Улс 1963 онд Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-ын гишүүнээр элсэн орсноос хойш тус байгууллагатай идэвхтэй, тогтвортой хамтран ажиллаж ирсэн.

Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ) нь ДЦУБ-тай хамтран гадаад хамтын ажиллагааг зохицуулах, шинжлэх ухаан-техникийн дэвшилтэт багаж, тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа үе шаттайгаар нэвтрүүлэх, салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр бодитой ажлуудыг хэрэгжүүлж байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ДЦУБ-аас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг ЦУОШГ-ын стратеги, төлөвлөгөөтэй уялдуулах, салбарын боловсон хүчнийг сургах, давтан сургах, ДЦУБ-ын олон талт хөтөлбөр, хурал, зөвлөгөөн, сургалт, семинарт мэргэжилтнүүдийг тогтмол оролцуулах, ус, цаг уур, орчны шинжилгээний техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг ДЦУБ-ын Их хуралд ЦУОШГ-ын төлөөлөгчид тогтмол оролцож, олон улсын бодлого, чиг хандлагын талаар мэдээлэл авч, Монгол Улсын байр суурийг илэрхийлж ирсэн.

ДЦУБ-ын хүрээнд цаг уурын ажиглалтын тоног төхөөрөмжийг сайжруулах, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа үргэлжилж байна. БНСУ, БНХАУ-ын бүсийн сургалтын төвүүдэд зохион байгуулагддаг сургалтад ЦУОШГ-ын мэргэжилтнүүдийг тогтмол хамруулж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Олон талт хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн С. Жавзмаа
Өрөөний дугаар: 604
email: javzmaa@namem.gov.mn 

Хуваалцах :