Бидний тухай

Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори

Төв лабораторийн эрхэм зорилго:

Монгол орны байгаль орчны хамгаалах үйлсэд хувь нэмэрээ оруулах, хэмжлийн нэгдэл байдлыг хангах, орчны чанарын мэдээллээр үйлчлэхэд оршино.

Үйл ажиллагааны хүрээ:

  • Монгол орны гадаргын болон гүний ус, мөн хаягдал бохир ус, агаар, хөрсний чанар, цацрагийн түвшний өөрчлөлтийг шинжлэн судлах, орчны бохирдлын эх үүсвэрүүдэд хяналт тавих, байгаль орчны хяналт-шинжилгээний ажлыг арга зүйн удирдлагаар хангах, орчны төлөв байдлын шаардлагатай мэдээ, мэдээллээр төр засаг, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгцээг хангах;
  • Ус цаг уур, орчны хяналт, шинжилгээний улсын сүлжээнд ашиглагдаж буй цаг уурын зориулалтын  хэмжих хэрэгслийн шалгалт  тохируулга,батапгаажуулалтыг гүйцэтгэх;
  • Шалгалт тохируулга, баталгаажуулалтаар тухайн хэмжих хэрэгсэл ашиглалтад тэнцэж байвал “Шалгалт тохируулгын гэрчилгээ”, хэрэв ашиглалтад тэнцэхгүй болох нь тогтоогдвол түүнийг нотолсон “Мэдэгдэл” олгох;
  • Байгаль орчны хяналт шинжилгээний сүлжээнд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, гэрчилгээ олгох;
  • Гүйцэтгэх үндсэн үйл ажиллагаа
  • Агаар, ус, хөрсний бохирдол болон цацрагийн түвшний орон зай, цаг хугацааны өөрчлөлтийг байнга хянаж шинжлэх;
  • Байгаль орчны чанарын хяналт шинжилгээний ажлыг орон нутагт зохион байгуулах, шинжилгээний ажлын хөтөлбөрийг боловсруулж, биелэлтэд хяналт тавих, дүгнэх;
  • Байгаль орчинд үйлдвэр аж ахуйн газраас үзүүлэх нөлөөлөлд хяналт шинжилгээ хийн дүгнэлт гаргах, үнэлгээ өгөх зорилгоор орчны шинжилгээний ажлыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулах;
  • Байгаль орчны чанарын мэдээллийн дэд санг эрхлэн орчны төлөв байдал, бохирдлын тархац өөрчлөлтийн тухай мэдээллээр холбогдох байгууллага хэрэглэгчдийг хангах;
  • Ус цаг уур, орчны шинжилгээний хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга, батлагаажуулалт хийх, гэрчилгээ олгох;
  • Ашиглаж байгаа эталон хэмжих хэрэгслийг улсын болон олон улсын, бүсийн харьцуулалтад хамруулах, ажлын байрны шалгалтын нөхцөл шаардлагыг хангаж, эталон хэмжих хэрэгсэл, сорилтын тоног төхөөрөмжид тохируулга хийх;
  • Шалгалт тохируулга, баталгаажуулалтад шаардлагатай олон улсын стандарт MNS, норматив техникийн баримт бичгээр иж бүрэн хангах;
  • Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгыг үйлдэхдээ ус цаг уур, орчны шинжилгээний хэмжих хэрэгсэлд засвар, шалгалт тохируулга хийх журам, тухайн хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга хийх улсын стандартуудыг мөрдөх;
  • Мэргэжлийн боловсон хүчнийг давтан сургах, дадлагажуулах

Вэб сайт : clem.namem.gov.mn