Бидний тухай

Доктор, Проф.Ц.Адъяасүрэн

/1990-1996 онд ус цаг уур, орчны мониторингийн газрын дарга/

Ц.Адъяасүрэн нь 1951 онд Архангай аймагт төрсөн. 1970 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жил, 1975 онд МУИС-ийu  цаг уурын инженер мэргэжлээр төгсчээ. Тэрээр 1975-1980 онд Ус цаг уурын хүрээлэн, 1981-1989  онд Ус цаг уурын албаны Мэдээлэл тооцооллын төвийн сансрын мэдээллийн төвд эрдэм шинжилгээний ажилтан, 1989-1990 онд Монгол улсын их сургуульд багш, Цаг уурын тэнхимийн эрхлэгчээр, 1990-1996 онд Байгаль орчны яамны Ус цаг уур, орчны мониторингийн газрын дарга, 1996-1998 онд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд, 1998 оноос өнөөг хүртэл Дэлхийн байгаль орчныг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Озоны давхрагыг хамгаалах Үндэсний албаны захирлаар ажиллаж байна.

1990- 1992  онд  Ардын Их хурлын депутатаар сонгогдож, Ардын их хурлын дэд даргын албыг хашиж байсан бөгөөд анхны ардчилсан “Үндсэн хууль” батлахад оролцож байсан билээ.

2000 оноос “ЭКО-АЗИ” Байгаль орчны дээд сургуулийг үүсгэн байгуулж, байгаль орчны салбарын хүний нөөцийг бий болгох, чадавхжуулах ажлыг удирдан хийсээр байна.

Байгаль орчны гавъяат ажилтан, доктор, проф. Ц.Адъяасүрэн 1990-1996 онд Ус цаг уур, мониторингийн газрын даргаар ажиллаж байхдаа Ус цаг уур, орчны шинжилгээний сүлжээг орчин үеийн шинэ хөтөлбөрт шилжүүлэх ажлыг удирдан хийлгэж байсан ба Финляндын “Вайсала” пүүсээс анхны 4 автомат цаг уурын станцыг авч суурилуулах ажлыг хариуцан хийжээ.

1996-1998 онд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа “Ус цаг уур, орчны шинжилгээний газар-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг”-ийг шинээр зохион байгуулж, Ус цаг уурын хүрээлэнг одоогийн харъяалалаар нь үлдээх талаар ихээхэн хүчин чармайлт гаргажээ.

1997 онд “Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний хууль”- ийг төслийг санаачлан боловсруулж, УИХ-аар батлуулсан байна.

 Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Цаг уурын радарын станц, мэдээллийн тогтолцоо байгуулах 7,5 сая долларын төслийг удирдан боловсруулж, Засгийн газраас шийдвэр гаргуулж хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлж байв.