Бусад үйлчилгээ

Цаг уур, орчны шинжилгээний газар, түүний харъя байгууллагуудаас та дараах хэлбэрийн бусад үйлчилгээг авч болно:

  • Байгаль орчин, хэмжилзүйн төв лабораторид захиалга өгч дараах ажил, үйлчилгээг авч болно.
  • Агаар, хөрс, усны шинжилгээ, үнэлгээ хийлгэх
  • Цаг уурын бүх төрлийн хэмжих хэрэгслийг стандартын дагуу шалган баталгаажуулах, тохируулга хийх
  • Тусгай хэрэгцээний мэдээлэл гаргах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг гэрээний дагуу шаардлагатай мэдээллээр хангах,
  • Аймаг, сум, орон нутаг, иргэн, аж ахуйн нэгжид цаг агаарын аюултай болон байгалийн гамшигт үзэгдэл болсон тухай тодорхойлолтыг гаргаж өгөх
  • Гадаа талбайд үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага /зах, барилга, зам гүүр, мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг г. м.)-д зориулж цаг агаарын бодит ба урьдчилсан мэдээгээр гэрээний дагуу үйлчлэх