Бидний тухай
- Удирдлагын мэндчилгээ
- Байгууллагын танилцуулга
- Үе үеийн удирдлагуудын товч намтар
- З.Батжаргал
- Доктор, Проф.Ц.Адъяасүрэн
- Шаравдоржийн Жадамба
- Д.Хоролжав
- Доктор Б.Мягмаржав
- Долодын Түвдэндорж
- Лувсанравдан Баясах
- Академич Шагдарын Цэгмид
- Жашжидийн Ишцог
- Баярын Жаргалсайхан
- Доктор Ж.Дүгэрсүрэн
- Түүхэн замнал
- Бүтэц зохион байгуулалт
- Удирдлага
- Хэлтсүүд
- Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэс
- Урьдчилан мэдээлэх хэлтэс
- Архив, мэдээллийн сангийн хэлтэс
- Орчны шинжилгээний хэлтэс
- Санхүү, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтэс
- Захиргаа, аудитын хэлтэс
- Салбар байгууллагууд
- Орон нутаг дахь харьяа байгууллагууд
- Байгууллагын зорилго,зорилтууд
Лувсанравдан Баясах
Лувсанравдан овогтой Баясах нь Өмнөговь аймгийн Аргалант сумын нутаг Бөст гэдэг газар 1924 оны 5 дугаар сарын 1-нд төржээ. Есөн нас хүртлээ эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад 1933 оноос Өмнөговь аймгийн төвийн бүрэн бус дунд сургуульд орж суралцан 1940 онд төгссөн байна. 1940-1944 онд Улаанбаатар хотын худалдааны техникумын төлөвлөгөө, ня-бо-гийн ангид суралцаж төгсөөд томилолт аваагүй байтал цэргийн дайчилгаанд орж, Ерөнхий сургуулийн гадаадад суралцах курст очиж, тэндээсээ ЗАУ-ын Киев хотод цэргийн холбооны сургуульд очиж суралцан 1948 онд Радио холбооны мэргэжлээр төгсөж, цэргийн яамны Холбооны хороонд салаан даргаар томилогдон очиж, 1949 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байгаад, Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар тус яамны сайдын нарийн бичгийн даргаар, 1949-1951 оны 8 дугаар сар хүртэл Цэргийн ерөнхий сургуулийн курсын дарга бөгөөд багшаар томилогдон 1953 оны 4 дүгээр сар хүртэл ажиллаж байв.
Л.Баясах нь Ус цаг уурын хороонд 1953 оны 4 дүгээр сараас Усны техникчээр, 1955 оноос Хэлтсийн даргаар, 1956 оны 2 дугаар сард МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний шийдвэрээр Ус цаг уурын хорооны даргаар Ус цаг уурын албыг удирдах ерөнхий газар болтол ажиллаж байсан юм. ЗХУ-ын Коммунист намын дээд сургуульд 1962 оны 8 дугаар сард явах болсон тул МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын Зөвлөгөөний шийдвэрээр 1962-1965 онд суралцаж төгсөн, Эдийн засгийн дээд мэргэжилтэй болжээ.
Тэрбээр ус цаг уурын тусгай мэргэжлийн сургууль дүүргээгүй боловч албаны ажлын онцлог, ач холбогдлыг гүнзгий ойлгон, албаныг хөгжүүлэх бэхжүүлэх хэрэгт өөрийн мэдлэг туршлага, зохион байгуулах авъяас чадвараа бүрэн дайчлан ажилласан, тодорхой үр дүнд хүрсэн гэдгийг манай ахмад үеийнхэн дурсан ярьдаг юм.
Тус улсад ажиллаж байсан ЗХУ-ын ус цаг уурын байгууллагуудыг /товчоо, өртөө, харуул/ хүлээн авах бүх бэлтгэл ажлыг хангасны дүнд 1959 онд хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулсан протокол ёсоор уг байгууллагуудыг хүлээн авч, үндэсний Ус цаг уурын алба бие даан үйл ажиллагаа явуулах болсон байна. Мөн ус цаг уурын ажиглалт, шинжилгээ, мэдээллийн ажлын чанарыг дүгнэх үндсэн үзүүлэлтүүдийг баталж, мөрдүүлсэн нь энэ ажлуудыг явуулах, горимыг чанд баримтлах, улс ардын аж ахуй, ард иргэдийг үйлчлэх асуудлыг шинэ шатанд гаргах нөхцлийг бүрдүүлжээ.
Баясах даргын Ус цаг уурын албаныг цаашид хөгжүүлэх арга хэмжээний тухай санаачлан гаргуулсан БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, МАХН-ын Төв хорооны 1957 оны 91/63 дугаар тогтоолын “Ус цаг уурын ажиглалтын талбайгаас гадагш 300 метрийн дотор ямар нэгэн орон барилга барих явдлыг албан байгууллага, иргэдэд хориглосон” заалтыг олон жил тууштай мөрдөж ирсэн билээ.
Түүний Үндэсний Ус цаг уурын албаныг хөгжүүлэх хэрэгт гаргасан амжилт бүтээлийг нь үнэлэн Ус цаг уурын албаныг удирдах ерөнхий газар 1976 онд “Ус цаг уурын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнан, нэрийг нь “Дурсгалын дэвтэр”-т бичиж мөнхжүүлсэн ба 1984, 1986 онд “Ерөнхий газрын дурсгалын хүндэт үнэмлэх”-ээр шагнаж байжээ.