Бидний тухай

Түүхэн замнал

1924

Монгол улсын “Судар бичгийн хүрээлэнгийн эрхлэх үйлдвэрийн товчоо”-г дарга О.Жамъян, Бат-Очир, Гэлэгжамц, сул гишгүүн Дорж, Амар, Эрэнчинов, Батхаан  Диндаа, Шагж, Лисовский, Казанкевич, Дугаржав нар хоёрдугаар  удаа хуралдаж батлан тогтоожээ. Эл товчооны нэгдүгээр ангийн хоёрын 4-т усыг шинжлэх, 6-д тэнгэрийн цаг уурын шинжлэх зорилгыг хураангуйлан  тодорхойлжээ.

1924

Судар бичгийн хүрээлэнгийн бүрэлдэхүүнд  “Огторгуйн  одон гариг ба цаг уурыг шинжлэх салаа” байгуулжээ.

1936

Цаг уурын өртөөдийг нэгдсэн хөтөлбөртэйгээр тасралтгүй ажиллагаанд шилжүүлэв.

1941

Улаанбаатарт аэрологийн анхны станцыг байгуулжээ.

1942

Сүхбаатар хотын дэргэд Орхон гол дээр  ус судлалын  анхны харуул байгуулжээ.

1945

Цаг агаарын мэдээг цахилгаан утас, радио, хэвлэлээр үнэ төлбөргүй нэвтрүүлэх болжээ.

1946

Сайд нарын Зөвлөлийн дэргэд “Ус ба агаар шинжилгээний хороо”-г байгуулжээ.

1947

Цаг агаарын прогнозын анхны байгууллага – цаг агаарыг урьдчилан мэдээлэх товчоог Улаанбаатарт байгуулжээ.

1952

Ус судлалын анхны экспедици ажиллав.

1956

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 313-р тогтоолоор ус цаг уурын харилцаа холбооны суурь болсон төв радио станцыг байгуулжээ.

1958

 Цаг уурын радио нэвтрүүлгийн төв станцыг байгуулав.

1958

 Агаарын тээврийг цаг агаарын мэдээгээр байнга хангах тогтолцооны эхлэлийг тавьжээ.

1959

Хөдөө аж ахуйн цаг уурын анхны харуулыг Зэлтэрийн сангийн аж ахуйд байгуулжээ.

1961

Нарны цацраг судлалын анхны байнгын хэмжилтийг Улиастай станцад  эхлэн хийжээ.

1969

Багаж хэрэгсэлийг шалган засварлах товчоо байгуулжээ.

1970

Цаг уурын хиймэл дагуулаас мэдээ хүлээн авах станц байгуулжээ.

1971

Цаг уурын радарын станц байгуулжээ.

1971

Цаг уурын багаж, хэмжил зүйн төвийг байгуулав.

1972

Ус цаг уурын шинжилгээний институтэд ирээдүйн Тооцоолон бодох төвийн суурь болох Машинт тооцооллын хэлтэс байгуулжээ.

1976

Ус цаг уурын албыг удирдах газрыг Ус цаг уурын албыг удирдах ерөнхий газар болгон өөрчлөн зохион байгуулав.

1977

Байгаль орчны шинжилгээний төв лаборатори байгуулжээ.

1978

Гуравдугаар үеийн ЕС-1022 цахим машин бүхий Тооцоолон бодох төв байгуулжээ.

1978

Цаг уурын хиймэл дагуулаас өндөр ялгах чадвар бүхий тоон мэдээлэл хүлээн авч боловсруулах шинэ технологийг ашиглаж эхлэв

1986.07

БНМАУ-ын Ус цаг уурын албаныг удирдах ерөнхий газрын дарга Б.Мягмаржав ДЦУБ-ын Азийн бүсийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдов.

1986.08

ДЦУБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга проф Г.О.П.Обаси Засгийн газрын урилгаар манай улсад айлчилж, БНМАУ-ДЦУБ-ын хамтын ажиллагааг хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурав.

1987.04

“БНМАУ-ын уур амьсгал, гадаргын усны нөөцийн атлас” хэвлэгдэн гарав.

1987.04-1988.01.01

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1987 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 128 дугаар тогтоолоор тэр үеийн 18 аймаг болон Эрдэнэт хотын Ус цаг уурын товчоог Ус цаг уурын газар болгож, мөн СнЗ-ийн 1987 оны 347 дугаар тогтоолоор Байгаль орчныг хамгаалах газар болгон өөрчлөн зохион байгуулжээ.

1987.10

Цаг уурын хиймэл дагуулаас өндөр ялгах чадвар бүхий тоон мэдээлэл хүлээн авч боловсруулах шинэ технологийг ашиглаж эхлэв.

1987.12.09

Ус цаг уурын албаныг удирдах газрыг түшиглүүлэн Монгол улсын түүхэнд анх удаа Байгаль орчныг хамгаалах яам байгуулж, сайдаар нь У.Мавлетийг томилжээ. Энэ яам 4 газар, 4 хэлтэстэй байсны нэг газар нь Ус цаг уурын албаныг удирдах газар болов.

1988.01.0

Ус цаг уурын шинжилгээний институтийг Ус цаг уур, ой, агнуурын эрдэм шинжилгээний хүрээлэн болгож өөрчлөн зохион байгуулж, захирлаар нь Др Р.Мижиддоржийг томилжээ.

1988.08

ДЦУБ-ын ерөнхийлөгч, БНХАУ-ын Цаг уурын газрын дарга Др.проф Зоу Жимэн Монголд айлчилж, хоёр орны хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурав.

1989

Б.Жамбаажамцын “Монгол орны уур, амьсгал” бүтээл хэвлэгдэв. Энэ ном XX зууны шилдэг бүтээлээр тодорч, 2005 онд Монгол улсын ерөнхийлөгчийн өргөмжлөл хүртсэн байна.

1989.12.17

Ус цаг уур, ой, агнуурын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар Л.Нацагдоржийг томилжээ.

1990.06

Монгол-Зөвлөлтийн Ус цаг уурын албаны хайгуул судалгааны баг нисэх онгоц ашиглаж зориудаар бороо оруулах анхны туршилт-шинжилгээний ажлыг хийжээ.

1990.09.26

БНМАУ-ын Байгаль орчны хяналтын улсын хороо байгуулагдаж, хорооны дарга бөгөөд төрийн сайдаар З.Батжаргалыг томилжээ.

1990.12.13

Хийн мандлын агаарыг хамгаалах тухай хуулийг БНМАУ-ын Ардын Хурлын ээлжит чуулганаар баталжээ.

1992.01.01

Цаг уурын үзэгдэлд зориудаар нөлөөлөх эрдэм шинжилгээ, туршилт, үйлдвэрлэлийн “Хурын шим” төвийг байгуулж, захирлаар нь Д.Чулуунбат томилжээ.

1992.02

Улаанбаатар-Новосибирскийн хороонд ус цаг уурын мэдээ солилцох 7200 бит/с хурдтай технологийн горимд шилжив. 

1992.07.30

Байгаль орчны яам байгуулж, сайдаар нь З.Батжаргалыг томилжээ.

1994.01.15

Улаанбаатар-Бээжингийн хооронд цаг уурын мэдээ солилцох хиймэл дагуулын холбооны сувгийг ашиглаж эхлэв.

1995.03.31

Монгол Улсын Их Хурал “Агаарын тухай хууль”-ийг шинэчлэн баталжээ.

1995.04.13

Монгол Улсын Их Хурал Усны тухай хуулийг баталжээ.

1996.01.06

Ус цаг уурын дотоодын мэдээ солилцоонд Х-25 системийг нэвтрүүлж, Улаанбаатарыг аймгийн төвүүдтэй компьютерийн сүлжээнд холбож, 4800-9600 бит/с хурдтай мэдээллийн сүлжээ байгуулжээ.

1996.09.10

ДЦУБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга проф Г.О.П.Обаси, ерөнхийлөгч Ж.Зильман нар тус байгууллагын Азийн бүсийн холбооны XI чуулганы нээлтийн ажиллагаанд оролцож, Монгол улсад зочлов.

1996.09.22

Мөн чуулганаар Монгол улсын Байгаль орчны сайд, др З.Батжаргал ДЦУБ-ын Азийн бүсийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдов.

1996.10.15

Ус цаг уур, орчны шинжилгээний газар байгуулагдаж, даргаар нь З.Батжаргалыг томилжээ.

1997.11.13

Монгол Улсын Их Хурал “Ус цаг уур, орчны хяналт-шинжилгээний тухай хууль”-ийг баталжээ.

1998.05

Хиймэл дагуулын мэдээлэл боловсруулалтын Mcl-DAS системийг цаг агаарыг урьдчилан мэдээлэх үйлчилгээнд нэвтрүүлэв.

1999.12.14

Морин-Уулын орой дээр RS-53C төрлийн допплерийн радарыг ашиглалтад оруулав.

2001.08

Засгийн газрын 2001 оны 116 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар С.Энхтүвшинг томилжээ.

2002.09.09

“Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарыг 2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх хөтөлбөр”-ийн Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 182 дугаар тогтоолоор батлав.

2003.09

Мөстөл судлалын станцыг анх удаа Таванбогдод байгуулав.

2004.11

Цаг уурын холбооны үндэсний төв, аймгийн төвүүдийн хооронд өндөр хурдаар мэдээлэл солилцох технологи-хиймэл дагуулын холбооны VSAT системийг ашиглалтад оруулав.

2006.11

БНСУ-ын Цаг уурын газрын дарга ноён Ман Ки Ли тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсын ЦУОШГ-т ажлын айлчлал хийсэн нь хоёр талын хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудсыг нээв. Энэ үеэр тус газрын харьяа Ус цаг уурын хүрээлэн, БНСУ-ын Цаг уурын судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

2007.04.11

Засгийн газрын 2007 оны 96 дугаар тогтоолоор “Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр” батлагдав.

2007.09

Улаанбаатар, Сайншанд, Замын-Үүдэд шороо, тоосны босоо чиглэлийн тархалтыг хэмжих Лидар, газар орчмын шороо, тоосны агууламж хэмжих төхөөрөмжүүдийг суурилуулснаар шар шороон шуурганы мониторингийн сүлжээ байгуулах эхлэл болов.

2008.08.08-11

ДЦУБ-ын Ерөнхийлөгч бөгөөд ОХУ-ын Ус цаг уур, орчны мониторингийн газрын дарга, ноён А.И.Бедрицкий тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчилж, хоёр албадын хооронд хамтран ажиллах протоколд гарын үсэг зуржээ.

2008-2009, 2014

БНСУ-ын КОЙКА байгууллагын буцалтгүй тусламжаар “Монгол орны уур амьсгалын түүхэн мэдээ баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, архивын орчин үеийн систем бий болгох” төслийг салбарын хэмжээнд хэрэгжүүлэв.

2009

Мөстөл судлалын станцыг Ховд аймгийн Цамбагарав ууланд байгуулав.

2010.08

Албанаас нийт хэрэглэгчдийг цаг агаарын мэдээллээр тасралтгүй, эрх тэгш хангах зорилгоор Монгол орны цаг агаарын www.tsag-agaar.mn вэб сайтыг бүтээж, ажилд оруулав.

2011.10.21-11.09

Монгол улсад анх удаа үйл ажиллагаандаа суперкомпьютерийн технологи нэвтрүүлж, АНУ-ын Cray компанийн XE6m маркийн суперкомпьютерийг суурилуулав.

2013

Мөстөл судлалын станцыг Баян-Өлгий аймгийн Таванбогд, Увс аймгийн Түргэн сумдад байгуулав.

2013

БНСУ-Монгол улсын цаг уурын албадын хамтарсан “Нислэгийн цаг уурын төвийн үйл ажиллагааг сайжруулах төсөл”-ийн эхний шат амжилттай эхлэв.

2014

“Ус цаг уурчдын 197 айлын орон сууц”-ны 12 давхар барилгыг барьж, ашиглалтад оруулав.

1924
1924
1936
1941
1942
1945
1946
1947
1952
1956
1958
1958
1959
1961
1969
1970
1971
1971
1972
1976
1977
1978
1978
1986.07
1986.08
1987.04
1987.04-1988.01.01
1987.10
1987.12.09
1988.01.0
1988.08
1989
1989.12.17
1990.06
1990.09.26
1990.12.13
1992.01.01
1992.02
1992.07.30
1994.01.15
1995.03.31
1995.04.13
1996.01.06
1996.09.10
1996.09.22
1996.10.15
1997.11.13
1998.05
1999.12.14
2001.08
2002.09.09
2003.09
2004.11
2006.11
2007.04.11
2007.09
2008.08.08-11
2008-2009, 2014
2009
2010.08
2011.10.21-11.09
2013
2013
2014