Бидний тухай

Д.Хоролжав

/1970-1987 онд УЦУАУГ-ын орлогч дарга/

Б.Хоржав 1953 онд 19 настайдаа ус цаг уурын 6 сарын курс төгсөж, ажлын гараагаа Булган аймгийн төвд ажиглагчаар эхэлж байжээ.

Тэрээр Сайхан сумандаа 4 дүгээр анги, аймгийн төвд 7 дугаар анги төгссөний дараа жил гаруй хугацаанд хөдөө хувийн мал аж ахуйгаа эрхлэхийн зэрэгцээ сумын эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байв.              

Улмаар 1967 онд МУИС-ийн цаг уурын инженерийн ангийг төгсөж, Ус цаг уурын албаныг удирдах газарт инженер, хэлтсийн дарга, орлогч даргын ажлыг хийж байлаа.  Энэ хугацаанд ус цаг уурын орон нутгийн ажил, төлөвлөгөө, техник хангамж, хөрөнгө оруулалт, санхүү, тайлан бүртгэл, харъяа байгууллагуудын ажлыг хариуцан ажиллаж байв. Энэ үед бүх ажлыг таван жилийн төлөвлөгөөний дагуу, гүйцэтгэлд нь нарийн хяналттай хийдэг байжээ.

Би Ус цаг уурын байгууллагад 1967-1987 онуудад ажиллаж байхдаа цаг уурын багаж тоног төхөөрөмжийг засварлах товчоог 1969 онд, радарын анхны станцыг хотын төвд 1972 онд  мөн хоёр дахь станцыг Морин Уулан дээр 1979 онд, агаарын бохирдлыг судлах лабораторийг 1976 онд Хан-Уул дүүрэгт, Тооцоолон бодох төвийг 1978 онд, Агаар мандлын дээд давхаргыг судлах Монгол Зөвлөлтийн хамтарсан пуужинт станцыг 1984 онд,  Дорноговь аймагт шинээр байгуулж ашиглалтад оруулахад барилгыг бариулах, тоног төхөөрөмжөөр хангахад биечлэн оролцож зохион байгуулах ажлыг хийж байлаа.

Мөн түүнчлэн 18 аймгийн Ус цаг уурын товчоод болон Дарханы Агро цаг уурын станц зэрэг нийт 137 салбарыг байгуулах, барилга тоног төхөөрөмжөөр хангах зэрэгт 1976-1980 онд улсын төлөвлөгөөгөөр 7.2 сая төгрөгийн барилга бариулж, 576.6 мянган төгрөгийн сэргээн босголт их засвар хийлгэж, 6.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тоног төхөөрөмжинд зарцуулж, ус цаг уурын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж байв.