Видео мэдээ
МАЛ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН САЛБАР
Монгол Улсын Ус цаг уур, орчны шинжилгээний байгууллагын үйл ажиллагааны чухал чиглэлүүдийн нэг бол 1959 оноос эхлэлтэй "Хөдөө аж ахуйн цаг уурын салбар" юм.
Тус салбар нь бэлчээр, таримал ургамал, хөрсний чийг, мал аж ахуйн цаг уурын судалгаа, ажиглалт хэмжилт хийж, ган, зудын нөхцөл байдал болон ургамлын өвчин, хортны тархалтыг ажиглан судалдаг. Мөн цаг агаар, уур амьсгалын нөхцөл хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, бүтээмжид хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох, агаар–ургамал–хөрсний харилцан хамаарлыг судалж, загварчлах чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг.
Эдгээр судалгаа, ажиглалтын үр дүнд үндэслэн төр засаг, аж ахуйн нэгж, малчид, тариаланчид болон иргэдийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ төлөвлөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллээр хангадаг.
Энэ удаагийн танилцуулгаар та бүхэнд мал аж ахуйн цаг уурын ажиглалт хэмжилт, онцлог, ач холбогдол болон мал аж ахуйн үйлдвэрлэлд үзүүлэх нөлөөллийн талаар УЦУОСМХ-ийн инженер Г.Раднаа танилцууллаа.