Мэдээ мэдээлэл
ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА Э.БАТТУЛГА ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Цаг уур орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга Дундговь аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвд ажиллаж, тус төвийн албан хаагчидтай уулзлаа. Уулзалтын үеэр ус, цаг уур, орчны шинжилгээний салбарт хэрэгжиж буй томоохон өөрчлөлт, шинэчлэлтийн талаар мэдээлэл өгч, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, албан хаагчдын санал хүсэлтийг сонслоо.
2027 онд улсын төсвийн 600 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайхан-Овоо, Мандалговь сумдад өртөөний барилга, Адаацаг суманд харуулын байр шинээр барьж ашиглалтад оруулах юм.

