АЖЛЫН БАЙРНЫ ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН ГАРЛАА

2026.11.09 13:53
7
Цаг уур, орчны шинжилгээний газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хамтран 2025 онд 45 ажлын байранд, 2026 онд 10 ажлын байранд 23 ажилтныг төлөөлөл болгон MNS 5080:2023 стандартын дагуу ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг үнэлүүлэхэд
-Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны техникч, инженер ажлын байранд эрүүл мэндийн эрсдэлийн түвшин дунд буюу хэвийн,
-Ус судлалын харуулын техникч, инженер, Сансрын холбооны техникч, инженер ажлын байрны эрүүл мэндийн эрсдэлийн түвшин өндөр буюу хэвийн бус,
-Микробиологийн лабораторийн биологич, Мөстөл судлалын судлаач, техникч, инженер ажлын байрны эрүүл мэндийн эрсдэлийн түвшин ноцтой буюу хэвийн бус байдлаар үнэлэгдсэн байна.
Ажилтны ажиллах чадвар, эрүүл мэндэд нь дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байр, үйлдвэрлэлийн орчны хими, физикийн хортой хүчин зүйлсийн өртөлтийг хэмжин тодорхойлж, үр дүнг нь хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартаар тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээтэй харьцуулан эрсдэлийг үнэлсэн ба үнэлгээний дүнг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны хурлаар албажуулах юм. 
Хуваалцах :