УС ЦАГ УУР, ОРЧНЫ МЭДЭЭЛЛИЙН АРХИВ ТӨРИЙН АРХИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УЛСЫН ҮЗЛЭГТ 92 ХУВИЙН ДҮНТЭЙГЭЭР ҮНЭЛЭГДЛЭЭ

2026.10.27 08:51
3
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан "Улсын үзлэг зохион байгуулах тухай" удирдамжийн дагуу Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль болон холбогдох хууль, журмын хэрэгжилтийг шалгаж, үйл ажиллагааны түвшинг үнэлэх улсын үзлэг Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус цаг уур, орчны мэдээллийн архивд хийгдлээ.
Архивын үйл ажиллагаа 6 үндсэн үзүүлэлтийн 68 шалгуураар үнэлэгдсэн бөгөөд Улсын үзлэгээр (зөрчил илрээгүй), 2162 оноо авч, 92 хувийн дүнтэйгээр шалгагдлаа.
Ус цаг уур, орчны мэдээллийн архив нь 1969 оны Сайд нарын зөвлөлийн 435 дугаар тогтоолоор "Ус, цаг уурын шинжилгээний улсын фонд" нэрээр байгуулагдаж, 57 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Хадгаламжийн 4 сантай (нийт 171 м²), 25 хөмрөг үүсгэгч байгууллагаас 11 хөмрөгт хамаарах 107,975 хадгаламжийн нэгж, 10,094,721 хуудас баримт (1927-2025 он) тус архивд хадгалагдаж байна.
Улсын үзлэгийн ажлын хэсэг Ус цаг уур, орчны мэдээллийн архивын үйл ажиллагаа хууль, журмын шаардлагыг ханган, хэвийн явагдаж байна гэж дүгнэлээ.
 
Хуваалцах :