Мэдээ мэдээлэл
АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, МЭДЭЭНИЙ ЧАНАРЫН ҮР ДҮНГИЙН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
БНСУ-ын Байгаль орчны корпорациас 11-р сарын 03-04-ний өдрүүдэд агаарын чанарын хяналт шинжилгээ, мэдээний чанарын үр дүнгийн сургалтыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
Уг сургалтад салбарын төв, орон нутгийн байгаль орчны шинжилгээний лабораторийн инженер, технологич инженерүүд оролцож байна.
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацитай хамтран 2023-2026 онд нийт 8.9 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулах” төслийг хэрэгжүүлсэн.
Төслийн хүрээнд Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын автомат станцыг бүрэн суурилуулсан юм.
Энэхүү сургалтаар агаарын чанарын хяналтын автомат станцын ашиглалтын явцад түгээмэл гардаг алдаа, тэдгээрийг илрүүлж засварлах арга, тоног төхөөрөмжийн тохируулга хийх болон MAMIS программ хангамжийг ашиглах аргачлалын талаар мэдлэг, практик ур чадвар олгож байгаагаараа ач холбогдолтой юм.