УС ЦАГ УУР, ОРЧНЫ МЭДЭЭЛЛИЙН ТӨРИЙН АРХИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД УЛСЫН ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА

2026.10.22 15:41
15
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 280 дугаар тогтоолын дагуу Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэг Цаг уур, орчны шинжилгээний газрын Төрийн төрөлжсөн архивт 2026 оны аравдугаар сарын 22-ны өдрөөс эхэлж байна.
Улсын үзлэгийн ажлын хэсэг Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Д.Мөнгөнжин, Хилийн цэргийн тусгай архивын дарга, хурандаа Б.Алтанхүү, Архивын ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн,архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Н.Оргилболд, Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын мэргэжилтэн С.Амарбат нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Үзлэг, шалгалтыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны “Төрийн архивын үйл ажиллагааг дүгнэх, үнэлэх үзүүлэлт, аргачлал батлах тухай” А/150 дугаар тушаалаар баталсан зургаан үндсэн чиглэл, 68 үзүүлэлт, 270 шалгуур үзүүлэлтийн дагуу явуулж байна.
Улсын үзлэгийн хүрээнд архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжилтийн түвшнийг бодитой үнэлж, дүгнэлт гаргахын зэрэгцээ цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулан Төв комисс болон Монгол Улсын Засгийн газарт уламжлан танилцуулах юм.
Хуваалцах :