БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИУДЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАРИМТ БИЧГИЙГ БАТАЛЛАА

2026.10.01 11:48
17
MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон лабораториудын чадавхад тавих ерөнхий шаардлага”-д нийцүүлэн лабораторийн менежментийн тогтолцооны дотоод зохион байгуулалтыг хамарсан Менежментийн тогтолцооны баримт бичиг болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дагалдах 15 журмыг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын тушаалаар баталлаа.
Энэхүү баримт бичиг нь Байгаль орчны шинжилгээний лабораториудын үндсэн чиглэл, зорилго, зохион байгуулалт, ажлын байр, тоног төхөөрөмж, боловсон хүчин, мэргэжлийн ур чадварын өсөлт, сорилт шинжилгээний ажлыг стандарт шаардлагын дагуу гүйцэтгэх зэрэг үндсэн үйл ажиллагааг зохицуулах юм.
Батлагдсан баримт бичиг, журмыг мөрдсөнөөр лабораториудын үйл ажиллагааг нэгдсэн шаардлагад нийцүүлэх, сорилт шинжилгээний үнэн зөв, найдвартай байдлыг дээшлүүлэх, чанарын удирдлагын тогтолцоог тогтвортой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.
Хуваалцах :