Мэдээ мэдээлэл
COP17: ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР НЬ ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ДАВАН ТУУЛАХ ЧАДАВХЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ ДЭМЖИХЭД ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ
Өнөөдрийн илтгэлүүдээр Монгол Улсын бэлчээрийн мониторинг болон хөрсний органик нүүрстөрөгчийн үнэлгээг сайжруулахад хээрийн хэмжилт, зайнаас тандан судалгаа, хиймэл дагуулын мэдээ, дэвшилтэт загварчлалын аргуудыг хослуулан ашиглахын ач холбогдлыг онцоллоо.
Судлаачид, мониторингийн байгууллагууд, бодлого боловсруулагчид болон олон улсын түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь найдвартай, практик хэрэглээ бүхий MRV тогтолцоог хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Уг хэлэлцүүлэг нь цаашдын шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, мониторингийн арга зүйг боловсронгуй болгох, бэлчээрийн тогтвортой менежмент болон газрын доройтлыг тэглэх зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн нотолгоонд суурилсан арга хэмжээнд хувь нэмэр оруулах юм.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ
.jpg)
.jpg)

.jpg)