Мэдээ мэдээлэл
ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ 2026 ОНЫ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Цаг уур, орчны шинжилгээний газар, БНСУ-ын Байгаль орчны корпорацын хамтын ажиллагааны хүрээнд 2026 онд Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд мэдээллийн технологид суурилсан агаарын чанарыг хянах автомат станцуудад нэмэлт мэдрэгчүүд суурилуулах ажил эхэллээ.
2026 онд Улаанбаатар хотод агаарын чанарыг хянах 3 автомат шинээр станц байгуулж, агаар дахь хүхэрлэг хий, азотын ислүүд, РМ2,5 болон РМ10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон 6 үзүүлэлт болон цаг уурын үзүүлэлтүүдийг тасралтгүй хэмжинэ. Мөн Өвөрхангай, Ховд, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Өмнөговь, Дорноговь аймгийн төвийн агаарын чанарыг хүхэрлэг хий, азотын ислүүд, РМ2,5 болон РМ10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон 6 үзүүлэлтээр хэмжих, бусад аймгийн төвийн агаарын чанарыг хүхэрлэг хий, азотын ислүүд, РМ2,5 болон РМ10 тоосонцор 4 үзүүлэлтээр хэмжих мэдрэгчүүдийг нэмж суурилуулах ба аймаг бүрд агаараас тоосонцрын сорьц авагч багажийг хүлээлгэн өгөх юм.