Мэдээ мэдээлэл
“НӨЛӨӨЛӨЛД СУУРИЛСАН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ”-НИЙ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
“Цаг агаарын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ” сэдэвт сургалтыг 5 дугаар сарын 21–22-ны өдрүүдэд Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн АДАПТ төсөлтэйтэй хамтран зохион байгуулж байна.
Сургалтад төв болон 21 аймгийн синоптик инженерүүд оролцож, Дэлхийн цаг уурын байгууллагаас зөвлөж буй “Нөлөөлөлд суурилсан прогноз” мэдээг цаг агаарын аюултай үзэгдлийн урьдчилан мэдээлэх үйл ажиллагаанд ашиглах шинэ арга, технологитой танилцаж байна.
УЦУОСМХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Гомболүүдэв:
“Нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ нь гамшигт үзэгдлийн эрсдэлийг урьдчилан тооцоолж, эрт арга хэмжээ авах боломжийг нэмэгдүүлнэ” хэмээн онцоллоо.
Өндөр хүчин чадлын супер компьютер болон салбарын инженер, техникийн ажилтнуудад зориулсан үе шаттай сургалтуудын үр дүнд цаг агаарын мэдээллийн нарийвчлал сайжирч, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог орон нутагт илүү үр дүнтэй нэвтрүүлэх боломж бүрдэж байна.