"МОНГОЛ УЛСАД ЦАГ УУРЫН НЭГДСЭН СИСТЕМ СУУРИЛУУЛАХ НЬ" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД СУУРИЛУУЛСАН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2026.05.15 21:20
4
БНСУ-ын Үндэсний цаг уурын газар болон Цаг уурын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн "Монгол Улсад цаг уурын нэгдсэн систем суурилуулах нь" төслийн хүрээнд суурилуулсан тоног төхөөрөмжүүдийг хүлээн авах арга хэмжээ боллоо.
Төслийн хүрээнд 2022-2026 онуудад төвийн бүсийн аймаг, сумдад нийт 52 цаг агаарын автомат станц суурилуулсан нь орон нутгийн цаг уурын ажиглалт, мэдээллийн шуурхай байдлыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс гадна Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийг ажиглалтын орчин үеийн систем, устөрөгчийн үүсгүүр, шинжилгээний төхөөрөмж зэрэг дэвшилтэт тоног төхөөрөмжтэйгөөр нэвтрүүлснээр Монгол Улсын агаар мандлын ажиглалтын чадавх шинэ шатанд гарч байгаа юм.
Мөн төслийн хүрээнд салбарын 50 гаруй албан хаагчийг БНСУ, Монгол Улсад сургаад байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол, Солонгос хоёр улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, цаг уурын ажиглалт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд томоохон дэвшил авчирлаа.
Хуваалцах :