ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРААС БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙН ҮЕЭР ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2026.05.08 12:52
14

Цаг уур, орчны шинжилгээний газар болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа харьяа байгууллагууд болох Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори, Нислэгийн цаг уурын төв, УБ хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төв нээлттэй хаалганы өдөрлөгийг 05 дугаар сарын 07-09 өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Энэ үеэр иргэд, олон нийтэд дараах чиглэлээр мэдээлэл хүргэн ажиллана.
-Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын үйл ажиллагаа,
-Салбарын шинжлэх ухаан технологийн ололт,
-Уур амьсгалын өөрчлөлт, ирээдүйн хандлага,
-Хиймэл дагуул, зайнаас тандан судлал,
-Цаг агаарын дунд, урт хугацааны урьдчилсан мэдээ, төлөв,
-Сүүлийн жилүүдэд хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бүтээлүүд,
-Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарын орчин үеийн техник, багаж тоног төхөөрөмж зэрэг чиглэлээр мэдээлэл хүргэнэ.
-Түүнчлэн дараах тоног төхөөрөмжийг биетээр танилцуулна.
-Агаарын чанарын хяналт шинжилгээг хийх зориулалтаар тоноглогдсон 2025 оны автомашин,
-Цаг агаарын хөдөлгөөнт радарын машин,
-Цаг агаарт зориудаар нөлөөлөх пуужингийн систем,
-Цаг агаарт зориудаар нөлөөлөх газрын генераторийн систем,
-Агаарын чанарын хяналт шинжилгээ хийх гар багажууд,
-Усны чанарын хяналт хэмжилт хийх багаж,
-Голын усны өнгөрөлт түвшин хэмжих автомат багаж,
-Цаг уурын автомат станцаар хэмжилт хийх систем,
-Гол нуурын усны биологийн дээж,
-Бусад зарим жижиг төхөөрөмж, багаж хэрэгслийн танилцуулга.

Хуваалцах :