ШИЛДЭГ АГЕНТЛАГААР ШАЛГАРЛАА

2026.05.01 00:20
10

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн 2026 оны 5-р сарын 1-нд Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Энэ үеэр 2025 оны жилийн эцсийн ажлын үнэлгээгээр манлайлан ажилласан байгууллагуудыг шалгаруулж, салбарын шилдгүүдийг тодруулж Цаг уур, орчны шинжилгээний газар "ШИЛДЭГ АГЕНТЛАГ"-аар шалгарлаа. Мөн Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын зарим албан хаагчид Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.

“ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-ГООР,

-Дархан-Уул аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга С.Алтандолгион

“ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-ААР

-Говь-Алтай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Н.Алтантуяа

-Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга А.Энхзаяа

-Цаг уур, орчны шинжилгээний газрын Улсын сүлжээний газрын дарга Д.Уламбаяр 

Салбарын албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн нь байгаль орчны салбарын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх, төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Хуваалцах :