ГАДАРГЫН УСНЫ 136 ХАРУУЛЫН УРСАЦ, ТҮВШИНИЙ АЖИГЛАЛТЫН МЭДЭЭГ ЦАХИМААР АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2026.04.30 10:03
16

Цаг уур, орчны шинжилгээний газраас https://archive.weather.gov.mn/ платформоор хэрэглэгчдэд үзүүлж буй цахим үйлчилгээний төрлийг өргөжүүлж, гадаргын усны урсац болон түвшний ажиглалтын мэдээгээр үйлчилж эхэллээ. Үүнээс гадна Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний бусад төрлийн ажиглалтын мэдээг захиалгаар авах боломж бүхий “Захиалгын цэс”-ийг тус платформд шинээр нэмээд байна.

Цаг уурын 138 өртөөний 1985 оноос хойших агаар болон хөрсний температур, хур тунадасны нийлбэр, агаарын даралт, харьцангуй чийгшил, салхины хурд зэрэг ажиглалтын мэдээг Цаг уурын архив мэдээллийн систем (https://archive.weather.gov.mn/)-ээр дамжуулан 2023 оноос эхлэн хэрэглэгчдэд цахимаар түргэн шуурхай хүргэж байна.

Хуваалцах :