БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ КОРПОРАЦ (K-ECO)-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АН БЁНЁНТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2026.04.21 11:10
3
Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Байгаль орчны корпорац (K-eco)-ын гүйцэтгэх захирал Ан Бёнёнтай 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр уулзалт хийлээ.
Энэхүү уулзалтаар Монгол улсын Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын мониторингийн сүлжээ байгуулах төслийн хүрээнд аймгийн төвийн агаарын чанарыг 2025 оноос эхлэн автоматаар хэмжиж эхэлсэн бөгөөд агаарын чанарын дүн мэдээг боловсруулах MAMIS программ, агаарын чанарын мэдээг олон нийтэд шууд хүргэх agaar.gov.mn платформын шинэчлэлийг өргөжүүлэхээс гадна хүний нөөцийг чадавхжуулахад ихээхэн анхаарч уг төслийг амжилттай хэрэгжүүлсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийллээ.
Цаашид хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ус судлалын чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлж, талууд хамтран ажиллах талаар санал тохиролцлоо.
Хуваалцах :