Мэдээ мэдээлэл
БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ БАЙГАЛЬ ОРЧНЫ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын төв, орон нутгийн байгууллагын удирдлагууд болон холбогдох албаны төлөөлөгчид 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр БНСУ-ын Үндэсний байгаль орчны судалгааны хүрээлэнд зочилж тус хүрээлэнгийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцан туршлага судаллаа. Үүнд:
GEMS байран хиймэл дагуул нь Зүүн Азийн бүсийн агаарын бохирдлыг ажиглаж, түүний өөрчлөлтийг цаг хугацааны өндөр нягтралтайгаар хянах боломжийг олгодог. Энэ байран хиймэл дагуулын мэдээг шалгах зориулалтаар 13 улсад Пандора багажийг суурилуулсан бөгөөд манай улсад 2022 онд Улаанбаатар хотод 2, Даланзадгад хотод 1-ийг суурилуулсан байна. Энэ багаж нь агаар дахь NO2, SO2, HCOH, босоо тархалт зэрэг үзүүлэлтүүдийг хэмждэг.
Цаашид аймгийн төвд суурилуулсан агаарын чанарын автомат станцын хэмжилтийг хиймэл дагуулын өгөгдөлтэй уялдуулан бохирдлын эх үүсвэр, тархалтыг тодорхойлох чадавхыг шинэ шатанд гаргахад хамтран ажиллахаа илэрхийллээ.